Хурлын тэмдэглэл

СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Стандарт проперти групп /MSE:BBD/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016.07.04-ний өдөр саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 99.3%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар компани 2 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 1-р асуудлын хувьд толгой компани болох “Стандарт капитал”ХХК-ийн арилжааны банкнаас авах гэж буй зээлийн батлан даагчаар Стандарт проперти групп /MSE:BBD/ компанийг оролцуулах “Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх” тухай байсан бөгөөд хувьцаа эзэмшигчид уг асуудлыг хэлэлцэн 100% зөвшөөрсөн байна. 
Харин 2-р асуудал нь компани нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөлд оролцож байгаатай холбоотойгоор 3.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг арилжааны банкнаас авах тухай байсан бөгөөд мөн л хувьцаа эзэмшигчид дээрх асуудлыг хэлэлцэн 100% зөвшөөрөв.

Компанийн үйл ажиллагааны тухай:
Компани нь 2016 оны эхний хагаст хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд улсын комисст хүлээлгэн өчээ. Тухайлбал, “Пеарл Мэйшн” 32 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээн авсан байна. 

“Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд Сонгино хайрхан дүүрэгт хэрэгжүүлж байгаа 2,680 айлын  “Шинэ толгойт” орон сууцны төслийн 1-р ээлжийн 2 блок, 1,000 м2 талбай бүхий үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтанд өгөхөд бэлэн болсон байна. 

Мөн Дархан хотод 900 м2 мэдээллийн төвийн барилга, 300м2 оффисын барилгын ажлын бэлтгэлийг хангаж, суурийн ажил эхлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд уг төслийг энэ оны 12 сард хэрэгжүүлж дуусах ажээ.