Хурлын тэмдэглэл

ГОВЬ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МЭДЭЭ

Говь /MSE:GOV/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016.09.19-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн байранд хуралдлаа. Хуралд компанийн 10 хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа саналын эрхтэй нийт хувьцааны 85.68% нь хүрэлцэн ирэв.

Хуралаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий 3 гишүүн хувийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотойгоор шинээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгох болон дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Компанийн ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооноос ердийн гишүүнд 3 нэр дэвшигч, хараат бус гишүүнд 9 нэр дэвшигчийг санал болгосноос 6 гишүүнийг нь улираан сонгох, 3 гишүүнийг шинээр сонгох байлаа. 

Ингээд дээрх асуудлаар санал хураалт явуулахад хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар ердийн гишүүнээр Ц.Баатарсайхан, Хидэо Савада, Д.Хулан нар сонгогдсон бол, хараат бус гишүүнээр Д.Гэрэлмаа, Такэши Камбэ, Т.Одмаа нар улиран, М.Баяр, Б.Нандин-Эрдэнэ, Ж.Оюунчимэг нар шинээр сонгогдлоо. 

Дүрмийн өөрчлөлтийн хувьд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орох бүрт дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаатай холбоотойгоор 7.1 дэх компанийн эрх бүхий албан тушаалтантай холбоотой заалтыг ерөнхий байдлаар тодорхойлохоор өөрчлөлт оруулах санал оруулж ирсэн бөгөөд үүнийг хувьцаа эзэмшигчид 100% зөвшөөрөв.

Мөн энэ үеэр компани ногдол ашгаа “ҮЦТХТ”ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ олгодог байсныг өөрчилж, цаашид компанийн өөрийн байранд дээр олгох болох тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцууллаа.