Хурлын тэмдэглэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

 

Баян Алдар /MSE:VIK/ хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.03.07-ны өдөр хуралдлаа. Хуралд компанийн нийт саналын эрхтэй хувьцааны 71% нь хүрэлцэн ирснээр хуулийн хүчин төгөлдөр ирцтэй хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар компанийн үйл ажиллагаатэй холбоотой нэлээдгүй чухал асуудлуудыг хувьцаа эзэмшигчдээрээ хэлэлцүүлэн шийдвэрлэлээ. Тухайлбал,
- Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлөөс Санхүүгийн Зохицуулах Хорооноос зээл, гадаад валютын арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монгорүматрикс Шинко”ББСБ-тай нэгтгэн тухай саналыг хэлэлцүүлж, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар зөвшөөрөв.

- Компанийг нэгтгэж байгаатай холбоотойгоор компанийн оноосон нэрийг “Монгорүматрикс Шинко” болгон өөрчлөхийг хувьцаа эзэмшигчид дэмжлээ.

- Компани нэмэлт хөрөнгө оруулалт татах зорилгоор зарласан хувьцааны тоог 30,000,000 ширхэгээр тогтоож, энэ талаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Ингэхдээ дээрх хувьцааны 28,000,000 ширхэгийг давуу эрхийн хувьцаа байхаар, үлдсэн 2,000,000 ширхэгийг энгийн хувьцаа байхаар тогтоолоо.

- Компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 2014-2017 оны хооронд авсан 70 сая төгрөгийг энгийн хувьцаанд хөрвүүлэхээр болов.

- Баян Алдар /MSE:VIK/-ийн ТУЗ-ийн ердийн гишүүн И.Наоко, хараат бус гишүүн Б.Ганболд, Б.Энх-Амгалан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгөх хүсэлт гаргасантай холбоотойгоор ердийн гишүүдээр Ш.Таро, хараат бус гишүүнээр Ч.Даваазориг, А.Лодойравсал нарыг нөхөн томиллоо.

Нэмж хэлэхэд 2016 оны бизнесийн үйл ажиллагаанаас 21.5 сая төгрөгийн алдагдал хүлээсэн тул хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахгүй байхаар ТУЗ-аас шийдвэрлэсэн байна.