Нэр томьёоны тайлбар

Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барьдаг байгууллага юм.
Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компани тусгаарлах гэнэ
Компани нэмэлт санхүүжилт олох, эсвэл өр төлбөрөө хувьцаагаар солих зэргээр нэмж энгийн хувьцаа гаргаж байгаа бол тухайн компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь шинээр нэмж гаргаж байгаа хувьцаанаас Тэргүүн ээлжинд худалдах авах эрхтэй. Харин тухайн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлсэн ширхэгийг нэмж гаргаж буй хувьцаанаас худалдан авах эрхтэй.
Компани, засгийн газар ба бусад байгууллагын тэтгэвэрт гарсан ажиллагсдад зориулан тэтгэвэр олгох зорилгоор ажил олгогч, эсвэл ажиллагсдаас суутгасан мөнгө, түүнээс олсон ашгаас бүрдсэн санг хэлнэ.