Нэр томьёоны тайлбар

Олон нийтэд нэгж эрхээ санал болгон худалдаж, түүнээс босгосон хөрөнгөөрөө олон төрлийн үнэт цаасанд оруулдаг санг хэлнэ.
Бондын хугацаа дуусахад үндсэн болон хүүгийн төлбөрийг хувьцаагаар солих нөхцөлтэй гаргасныг хэлнэ
Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа
Хөрвөх үнэт цаасыг энгийн хувьцаанд хөрвүүлсний эцэст бодитойгоор энгийн нэгж хувьцаанд төслөн үнэ
Зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч индикатор
Нэг компанийн үйл ажиллагаа зогсоож, түүний эрх, үүрэг, хариулцагыг шинээр байгуулагдсан хоёр болон түүнээс дээш компанид шилжүүлэхийг компани хуваах гэнэ
Аливаа компанийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн давуу эрхийн болон энгийн хувьцааны тоо ширхэгийг нэрлэсэн үнээр нь үржүүлсэн нийт үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэнэ.
Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.
Компанийн нэг ширхэг хувьцааг хоёр болон түүнээс дээш тоотой хувьцаа болгон хуваахыг хэлнэ. Энэ тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчийн тоо өөрчлөгдөхгүй харин тэдгээрийн хувьцааны тоо хуваасан хэмжээгээр нэмэгддэг.
Хувьцаа эзэмшигчдийн хурал бол компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд компанийн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргадаг.
Хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааг арилжаа болон бусад хэлбэрээр захиран зарцуулах гүйлгээ хийхэд тавьсан хориг, хаалт
Компанийн эзэмшигчдийн хурлаас гаргасан тодорхой /хуульд заасан тохиолдолд/ нэг шийдвэрийн эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцаагаа компанид Эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй
Төслийг хүлээн зөвшөөрөхөд шаардагдах ирээдүйн мөнгөн орлогын хамгийн бага хэмжээ NPV>0 төгрөг
Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч болон хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг худалдах авахаар заавал буюу сайн дурын үндсэн дээр санал гаргахыг хэлнэ.
Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.