Нэр томьёоны тайлбар

Төрөл бүрийн дансуудын борлуулалтанд хөрвөх буюу бэлэн мөнгөний орох гарах урсгалд хөрвөх хурдыг хэмжинэ.
Компани хувьцаагаа олон нийтэд Хөрөнгийн биржээр дамжуулан анх удаа санал болгон худалдаж, хөрөнгө босгохыг хэлдэг.
Үнэт цаас гаргагчаас үнэт цаасаа олон нийтэд анх удаа гарган худалдаж байгаа зах зээлийн Анхдагч зах зээл гэдэг.
Үнэт цаас гаргах, үнэт цаасаа андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, хөрөнгө оруулагчид худалдан авах үйл ажиллагаа явагдаж буй зах зээл юм.
Анхдагч зах зээлээс худалдан авсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авч буй зах зээлийг Хоёрдогч зах зээл гэдэг.