Нэр томьёоны тайлбар

Хувьцаа эзэмшигчийн захиалгын дагуу ҮЦК-ийн дилерээс авахаар санал болгож байгаа үнэ
Төлбөрийн чадварын хувьд өндөр зэрэглэлтэй компаниас гаргадаг богино хугацаатай, барьцаагүй үнэт цаас
Хөрөнгө оруулагч үнэт цаас худалдан авах, эсвэл худалдахад Брокерийн компани зуучлах үйлчилгээ үзүүлсэний төлбөрт авч буй мөнгөн төлбөр
Компанийн нийт хувьцааны 5 ба түүнээс дээш хэмжээний хувьцааны арилжааг хэлнэ.
Зээлийг баталгаажуулахын тулд зээлдэгчээс тавьсан эд зүйл. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчээс хууль ёсны авлагаа барагдуулахаар заасан эд хөрөнгө
Номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгчийг хэлнэ.
Эдийн засгийн таагүй орчноос шалтгаалан үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүйд хүрэх эрсдэлийг хэлнэ
Тодорхой хэмжээний мөнгө зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм. Бонд нь тогтоосон хугацаа, хүү, нэрлэсэн үнэ зэрэг бусад нөхцлүүдтэй байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдөр
Нэг этгээдээс тодорхой мөнгөн дүнг тодорхой хугацаанд анхны шаардлагаар нөгөө этгээдэд эсвэл төлбөр гүйцэтгэгчийн тодорхойлсон гуравдагч этгээдэд бичгээр өгсөн даалгавар.
Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдэд худалдаж, эзэмшүүлсэн хэсгийг гаргасан хувьцаа гэнэ.
Хувьцаа эзэмшигчийн захиалгын дагуу ҮЦК-ийн дилерээс зарахаар санал болгож байгаа үнэ
Компанийн дүрэмд тусгагдсан энгийн болон давуу эрхийн хувьцааг зарласан хувьцаа гэнэ.
Компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25%-иас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа худалдан авах эрхийн бичиг, эсвэл энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, мөн хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт үнийн дүнгийн 25%-иас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэлүүдийг Их хэмжээний хэлбэлд тооцдог.
Компаниас өөрийн зах зээлийн үнэлэмжээ хадгалах, эх үүсвэр татахын тулд төслийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй олох шаардлагатай өгөөж
Төлбөрийг харилцан суутгаж эцсийн үлдэгдлийг гаргахын тулд төлбөрийн даалгаврыг дамжуулах, тооцоо нийлэх, зарим тохиолдолд тооцоо хийхээс өмнө төлбөрийн даалгаврыг баталгаажуулах үйл явц.
Компанийн зорилго, холбогдох хуулиар олгосон эрх, үүрэг, хувьцаа эзэмшигч болон удирдлагын эрх үүргийг заасан албан ёсны баримт бичиг
Компанийн удирдлага, хяналтын систем бөгөөд компанийн үйл ажиллагаанд оролцогч гол этгээдийн эрх үүрэг, шийдвэр гаргалтын зарчим, зорилт тавих, түүндээ хүрэх болон хянах арга замыг тодорхолдог
Дансанд болон бэлнээр байгаа мөнгө
Хоёр болон түүнээс дээс компанийн үйл ажиллагаа зогсоож, түүнийг эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компани нийлүүлэх гэнэ
Компанийн гаргасан нийт хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаараа, эсвэл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
Компан ногдол ашгийг бэлэн мөнгөөр, хувьцаагаар эсвэл бараа эд хөрөнгөөр олгож болно.
Компани өөрийн бизнесийн үйл ажиллагааны дүнд олсон цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ хуваарилж буй мөнгө юм.
Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч бус зохицуулалттай этгээдийг хэлнэ
Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанидшилжүүлэхийг компани нэгтгэх гэнэ.
Хувьцаа нь олон нийтэд биржээр дамжуулан арилжаалагддаг компанийг хэлнэ.
Тодорхой тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон үнэ, тогтоосон хугацаанд худалдах, худалдан авахыг баталгаажуулсан үнэт цаас юм.
Компанийн нийт энгийн хувьцааны 50%-иас дээш хувийг өөр нэг компани эзэмшдэг бол уг компанийн охин компани гэдэг.
Компанийн өр төлбөр болон бонд зэрэг бусад үнэт цаасыг компанийн энгийн хувьцаагаар солихыг өрийг хувьцаагаар солих гэнэ.
Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэдэг.
Хувьцаат компанийн /ХК/ хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болгох, эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгохыг компани өөрчлөх гэнэ
Үнэт цаасны зах зээл дээр гаргахгүй байх, эсвэл олон нийтэд дахин худалдах зорилгоор худалдаж авсан өөрийн компанийн хувьцаа
Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барьдаг байгууллага юм.
Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компани тусгаарлах гэнэ
Компани нэмэлт санхүүжилт олох, эсвэл өр төлбөрөө хувьцаагаар солих зэргээр нэмж энгийн хувьцаа гаргаж байгаа бол тухайн компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь шинээр нэмж гаргаж байгаа хувьцаанаас Тэргүүн ээлжинд худалдах авах эрхтэй. Харин тухайн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлсэн ширхэгийг нэмж гаргаж буй хувьцаанаас худалдан авах эрхтэй.
Компани, засгийн газар ба бусад байгууллагын тэтгэвэрт гарсан ажиллагсдад зориулан тэтгэвэр олгох зорилгоор ажил олгогч, эсвэл ажиллагсдаас суутгасан мөнгө, түүнээс олсон ашгаас бүрдсэн санг хэлнэ.
Төрөл бүрийн дансуудын борлуулалтанд хөрвөх буюу бэлэн мөнгөний орох гарах урсгалд хөрвөх хурдыг хэмжинэ.
Компани хувьцаагаа олон нийтэд Хөрөнгийн биржээр дамжуулан анх удаа санал болгон худалдаж, хөрөнгө босгохыг хэлдэг.
Үнэт цаас гаргагчаас үнэт цаасаа олон нийтэд анх удаа гарган худалдаж байгаа зах зээлийн Анхдагч зах зээл гэдэг.
Үнэт цаас гаргах, үнэт цаасаа андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, хөрөнгө оруулагчид худалдан авах үйл ажиллагаа явагдаж буй зах зээл юм.
Анхдагч зах зээлээс худалдан авсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авч буй зах зээлийг Хоёрдогч зах зээл гэдэг.
Олон нийтэд нэгж эрхээ санал болгон худалдаж, түүнээс босгосон хөрөнгөөрөө олон төрлийн үнэт цаасанд оруулдаг санг хэлнэ.
Бондын хугацаа дуусахад үндсэн болон хүүгийн төлбөрийг хувьцаагаар солих нөхцөлтэй гаргасныг хэлнэ
Тогтоосон тооны энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа
Хөрвөх үнэт цаасыг энгийн хувьцаанд хөрвүүлсний эцэст бодитойгоор энгийн нэгж хувьцаанд төслөн үнэ
Зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч индикатор
Нэг компанийн үйл ажиллагаа зогсоож, түүний эрх, үүрэг, хариулцагыг шинээр байгуулагдсан хоёр болон түүнээс дээш компанид шилжүүлэхийг компани хуваах гэнэ
Аливаа компанийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн давуу эрхийн болон энгийн хувьцааны тоо ширхэгийг нэрлэсэн үнээр нь үржүүлсэн нийт үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэнэ.
Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.
Компанийн нэг ширхэг хувьцааг хоёр болон түүнээс дээш тоотой хувьцаа болгон хуваахыг хэлнэ. Энэ тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчийн тоо өөрчлөгдөхгүй харин тэдгээрийн хувьцааны тоо хуваасан хэмжээгээр нэмэгддэг.
Хувьцаа эзэмшигчдийн хурал бол компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд компанийн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргадаг.
Хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааг арилжаа болон бусад хэлбэрээр захиран зарцуулах гүйлгээ хийхэд тавьсан хориг, хаалт
Компанийн эзэмшигчдийн хурлаас гаргасан тодорхой /хуульд заасан тохиолдолд/ нэг шийдвэрийн эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцаагаа компанид Эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй
Төслийг хүлээн зөвшөөрөхөд шаардагдах ирээдүйн мөнгөн орлогын хамгийн бага хэмжээ NPV>0 төгрөг
Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч болон хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг худалдах авахаар заавал буюу сайн дурын үндсэн дээр санал гаргахыг хэлнэ.
Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.
Богино хугацааны /нэг жил/ дотор бэлэн мөнгөнд хөрвөдөг богино хугацаат хөрөнгүүд
Бонд гаргагчаас бондын хугацаа дуусахаас өмнө тогтоосон үнээр буцаан худалдаж авах нөхцөлтэй гаргасан бонд юм.
Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэнүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэр гаргахад болон гэрээ хэлбэл байгуулахад шууд, шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцдог.