Хэрхэн арилжаанд орох

ТА ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ОРЖ, ӨӨРТӨӨ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ ГЭЖ БУЙ БОЛ ДАРААХ ЭНГИЙН 6-АЛХАМ-ЫГ ХИЙХЭД Л БОЛНО

Хэрхэн данстай эсэхээ МЭДЭХ вэ?

1991 оны өмч хувьчлалын үеэр иргэдэд 3,000 болон 7,000 төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын эрхийн бичиг / цэнхэр, яагаан тасалбар / тараасан бөгөөд уг эрхийн бичгээ зарим иргэд баталгаажуулж брокерийн компанид данс нээлгэсэн байдаг.

Иймд тухайн үед данс нээлгэсэн иргэд уг дансаа ашиглан үнэт цаасны арилжаанд орох боломжтой юм. Харин үнэт цаасны дансгүй бол аль нэг брокерийн компанийг сонгож дансаа нээлгэх шаардлагатай.

Та данстай эсэхээ мэдэхгүй байгаа бол ЭНД дарж шалгана уу.