Хэрхэн үнэт цаасны данс нээлгэх вэ?

Дансны төрөл


  • Шинэ данс:

    Та өмнө нь үнэт цаас худалдаж авч байгаагүй, эсвэл 1991 оны өмч хувьчлалын үеэр Хөрөнгө оруулалтын эрхий бичиг эзэмшиж байгаагүй бол Шинээр үнэт цаасны данс нээлгэнэ.

    Хэрэв та данстай эсэхээ мэдэхгүй байгаа бол энд дарж шалгана уу.

  • Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн данс:

    Та 1991 оны өмч хувьчлалын үеэр Хөрөнгө оруулалтын эрхий бичиг эзэмшсэн боловч түүнийгээ тухайн үедээ Брокерийн компанид очиж баталгаажуулаагүй бол уг эрхийн бичгээ сэргээж, дансаа ашиглана.

  • Холболтын данс:

    Та нэг биш сонгосон өөр хэд хэдэн Брокерийн компаниар үйлчлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд Холболтын дансыг нээлгэдэг.

Данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримт:

Та үнэт цаасны болон клиринг данс нээлгэхэд дараах материал шаардлагатай байдаг.

  • Иргэний үнэмлэх
  • Дансны хураамж
  • Арилжааны банкиндах дансны дугаар
  • Насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээ
  • Данс нээлгэх хүсэлт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар гэрчилүүлсэн/
  • Дансны захиран зарцуулагчийн гарын үсгийн баталгаа, иргэний үнэмлэх /Нотариатаар гэрчилүүлсэн/
  • Дансыг захиран зарцуулах этгээдийг томилсон шийдвэр
  • Дансны хураамж
  • Иргэний үнэмлэх
  • Дансны хураамж
  • Бусад дансны хуулга
  • Холболтын данс нээлгэх хүсэлт
  • Бусад дансны хуулга
  • Дансны хураамж