Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах үзэгдэл он гарсаар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд ямар ач холбогдолтой, мөн боломж байгаа талаар “Апекс капитал”ҮЦК –ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгортой ярилцлаа.

2018 он хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татсан компаниудын тоо болон санхүүжилтийн хэмжээгээрээ түүхэн дээд төвшинд хүрч байх шиг байна. Хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа гэсэн үг үү?

Тиймээ. Энэ жил 4 компани IPO, 1 компани давхар бүртгэл, 1 компани нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татлаа. Одоогоор нэг шинэ бонд гарч байгаа бол ахин 2 ч компани нээлттэй зах зээл дээр гарах яриа дэгдэж байна. Компаниуд IPO хийх буюу хувьцаагаа нийтэд санал болгохоос гадна өрийн бичиг болох бонд гаргах замаар санхүүжилт татаж байна.

Та бонд гэж хэллээ. Энэ бүтээгдэхүүний талаар дэлгэрүүлэн яривал?

Компани хөрөнгө оруулагч нарт тодорхой хугацаатай, хүүтэй, буцаан төлөгдөх нөхцөлтэй өрийн бичгээ санал болгон санхүүжилт татахыг бонд босгох гэж хэлээд байгаа юм. Энгийн хадгаламж, зээлийн системтэй харьцуулахад банк гэх тоглогчийг алгасч бонд гаргаж буй компани иргэд, хөрөнгө оруулагчдаас шууд мөнгө татдаг тул компани санхүүжилтийн зардлаа багасгаж, хөрөнгө оруулагч өгөөжөө нэмэгдүүлэх нөхцөл бүрддэг.

Тэгвэл бонд гэх энэ бүтээгдэхүүн манай зах зээл дээр хир түгээмэл байдаг вэ?
2005 оноос хойш Монинжбар, Барилга корпораци, MCS, Орчлон констракшн зэрэг цөөнгүй компани бонд гаргаж байсан. 2017 онд “Сүү”ХК хамгийн өндөр дүнтэй буюу 6 тэрбумын бонд татсан бол 2018 онд Монголын үнэт цаасны бирж дээр Дархан хотын барилгын компани “Парк Таун” гэдэг барилгын төсөлдөө зориулан 1 тэрбумын бондын санхүүжилт татаж байна. Зөвхөн нээлттэй зах зээл дээр бус хаалттай хүрээнд ч бонд босгож болно. Жишээ нь Нэткапитал, Хүннү эйр, Чоно групп, Мастер түншлэл зэрэг олон компаниуд хаалттай хүрээнд бонд амжилттай босгож байсан.

Нээлттэй болон хаалттай бондын ялгаа, тус бүрийн онцлог нь юу вэ?
Нээлттэй бондын хувьд Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэгдэн, холбогдох шалгууруудыг хангаснаар олон нийтэд сурталчлан, нээлттэй зах зээл дээр арилжаа нь явагддаг. Хаалттай бонд нь олон нийтэд зарлах бус зөвхөн өрийн хэрэгсэл санал болгож буй компани болон андеррайтерийн компани өөрсдийн харилцагч нартаа санал болгон санхүүжилт татаж буйг хэлнэ. Нээлттэй зах зээлээс санхүүжилт татахад олон төрлийн материал бүрдүүлэх хэрэгтэй зэргээс шалтгаалан цаг хугацаа их шаарддаг.

Гэтэл бизнест төлөвлөсөн цаг хугацаанд санхүүжилт нь хэрэгтэй шүү дээ. Жишээ нь хамгийн сүүлд олон нийтэд санал болгон гарч буй бондын бэлтгэл 2018 оны 1 сараас эхэлсэн боловч бирж дээр 11 сард гарч байна. Энэ нь үнэт цаас гаргагчийн бизнесийн циклтэй нь авцалдахгүй, мөнгөө шаардлагатай хугацаандаа татаж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсгэнэ.

Хаалттай бондын тухайд андеррайтер санхүүжилт татах гэж буй компанийг үнэлж, тодорхой шалгуур тавин дүгнэн, зохих шалгууруудыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд танилцуулга бэлдэн шууд хөрөнгө оруулагч нарт санал болгож байна.

Санхүүжилт татах сонирхолтой компанид ямар шалгуурыг хангах хэрэгтэй вэ?  

Хамгийн гол нь төлбөрийн чадвар, мөнгөн урсгалын зохистой үзүүлэлттэй байх ёстой. Санхүүжилт татан юунд зарцуулах вэ, яаж эргэн төлөх вэ (мөнгөн урсгалаас нь харагдана), эрсдэл үүссэн тохиолдолд ямар баталгаа, барьцаа хөрөнгийг санал болгох вэ гэдэг нь чухал. Андеррайтерийн компаниудын үүрэг нь өөрийн нэр хүндийг дэнчин тавьж хөрөнгө оруулагчдаа санал болгож байгаа тул шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж шинжилгээ хийн, хөрөнгө оруулагч нарт зуучлах явдал юм.

Төлбөрийн чадвартай л бол хаалттай, нээлттэй, хэдэн жил үйл ажиллагаа явуулснаас үл хамааран хаалттай хүрээнд бонд босгож болно гэсэн үг үү?
Бонд дээр гол үзүүлэлт нь төлбөрийн чадвар, мөнгөн урсгалын зохистой харьцаа. Мөн компанийн нэр хүнд, засаглал, бизнес эзэмшигчид нь хэн бэ гэдэг нь чухал. Компанийн санхүүгээс гадна эзэмшигчийнх нь санхүү доголдсон байгаа эсэхийг ч мөн харгалзан үзэх ёстой. Үүний дараа барьцаа хөрөнгө орно.

Барьцаа хөрөнгийг илүү тодруулбал? Барьцаа хөрөнгийг хэрхэн бүртгэж, баталгаат байдлыг нь хангадаг вэ?

Барьцаа хөрөнгийн тухайд компанийн санхүүд ямар нэг эрсдэл учирсан тохиолдолд хөрөнгө оруулагчийн мөнгийг өөр эх үүсвэрээс хангуулах шаардлага гарвал уг үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон барьцаа хөрөнгө авдаг. Барьцаа хөрөнгийг тухайн бондын хугацаанд улсын бүртгэлийн газарт царцаадаг. Өөрөөр хэлвэл эзэмшигч нь хэвээр байх ч зарах, бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлан барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлдэг. 

Компани төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?

Одоогийн байдлаар МХБ дээр нээлттэйгээр 14,15 бонд, хаалттай хүрээнд 10 гаруй гаргасан. Бондыг хүссэн компани бүр гаргахгүй. Андеррайтер хяналт, шалгуур тавьдаг. Өнгөрсөн хугацаанд аль ч зах зээлд төлбөрийн чадваргүйгээс болон төлбөрөө төлж чадаагүй тохиолдол гарч байгаагүй. Компанийн хувьд олон хүмүүсээс шууд санхүүжилт татаж байгаа нь нэг банк руу ороод зээлийн гэрээ байгуулахаас өөр асуудал. Компани бондоо төлж чадахгүй байх нь бусад эх үүсвэрээс санхүүжилт татах боломжийг шууд хаах эрсдэл үүснэ. Ингэхээр бонд босгох нь нилээд өндөр хариуцлагатай санхүүжилт юм.  

Бондын санхүүжилт татах сонирхолтой компаниудын хийх хэрэгтэй анхны алхам юу вэ?

Хамгийн түрүүнд андеррайтертэй уулзах хэрэгтэй. Таны компанийг судлан, хөндлөнгийн дүгнэлт хийн, хөрөнгө оруулагчид санал болгох тал нь Андеррайтерийн компани.

Тэгвэл хөрөнгө оруулагч бонд худалдан авах бол яах ёстой вэ?

Нээлттэй бондыг дуртай үнэт цаасны компанидаа хандан авах боломжтой. Мэдээж таны брокер танд сайтар зөвлөгөө мэдээлэл өгч чаддаг байх хэрэгтэй. Хаалттай бондын тухайд тухайн бондыг санал болгож буй андеррайтерийн компанитай нь уулзах хэрэгтэй. Аль ч тохиолдолд танд хараат бусаар, бодит зөвлөгөө өгч чадаж байна уу гэдэг нь чухал. Зөвхөн хамааралтай этгээд, толгой компанийнхаа үнэт цаасыг санал болгож байна уу, хамааралгүй гуравдагч этгээдийн үнэт цаасыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр санал болгож байна уу гэдэг нь чухал.

Энэ байдал нь танай компанийн хувьд ямар байна вэ?

Манай компани анх 2011 оноос брокер, дилерийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2018 оноос манай хамтрагч А.Идэрбат гэх залуу бид ярилцан, Хөрөнгийн зах зээл дээр хараат бус зөвлөгөө өгч буй үйлчилгээ хомсдолтой байна, уг хэрэгцээг хангаж чадвал хөрөнгийн зах зээлд асар их боломж байна гэсэн үндэслэлээр одоогийн компанидаа санал тавьж менежментийн багийг хариуцан ажиллаж байна.

Өнөөдөр зах зээл дээрх мөнгөний ихэнх нь банкны хадгаламжид байршиж буй нь хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд буй бүтээгдэхүүнүүдийг сайн муу эсэхийг мэдэхгүй байгаатай холбоотой. Хөрөнгө оруулагчдыг мэдээлэл, мэдлэгтэй болгохын тулд мэргэжлийн оролцогчид хараат бусаар зөвлөгөө өгөх хэрэгтэй байна гэж харсан. Апекс капитал хөрөнгө оруулагчидтайгаа урт хугацаанд хамтран ажиллах, урт хугацаанд хамтдаа уулын оргил руу алхъя гэх үндсэн философитой. Бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүд хараат бус үнэлгээ, шинжилгээ дээр үндэслэн гарч байгаа.

Жишээ нь бид “Мастер түншлэл” гэдэг барилгын компанийн жилийн 19 хувийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй бондын бүтээгдэхүүн одоогоор хөрөнгө оруулагчиддаа санал болгож байна. Бид уг компанийг төлбөрөө төлж чадах юм байна, санхүүгийн асуудал үүссэн тохиолдолд барьцаа хөрөнгө нь шаардлага хангаж байна гэж үзсэн. “Мастер түншлэл”-ийн зах зээл дээр 2.5 саяар зарагдаж байгаа Pro one, Хоймор гэх барилгын оффисуудыг 1,4 саяар үнэлээд барьцаалсан байгаа. Бид үндсэн зарчмаасаа гажихгүйгээр ажиллаж байгаа. Санхүүжилт татахаар сонирхож буй компаниуд болон хөрөнгө оруулагчид утсаар холбогдох, манай оффис дээр ирэн уулзаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Хаяг: Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд байрлах Аюуд тауэр 7 давхар 702 тоот
Утас: 75107500
Э-майл хаяг: investment@apex.mn
Web: www.apex.mn

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
25 637 517 267 571 669 293

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SHV 2295 299 14,98%
TAH 13400 1670 14,24%
GOV 363,33 33,33 10,10%
APU 600 29,28 5,13%
SUU 210 9,64 4,81%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 105,15 -7,85 -6,95%
BDS 938,83 -61,17 -6,12%
JTB 66 -4 -5,71%
HRM 150 -8,85001 -5,57%
JIV 1751 -79 -4,32%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
GOV 428 390
ITL 70 755
AIC 56 199
APU 33 746
LEN 27 752

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 154 745 088
AIC 42 597 250
APU 20 233 920
MND 13 061 405
JIV 8 931 850