Ярилцлага

“Улсын Их Дэлгүүр” хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдээс удаа дараа гомдол ирж байсан. Тэдний гаргасан гомдол хэр үндэслэлтэй вэ гэдгийг тогтоохоор газар дээрх шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр ч удаа хийгээд байна. Тодруулбал, Хорооноос томилогдсон ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард шалгалт явуулсан. Ингэхдээ “УИД” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин Холдинг”, “Номин тав”, Номин реалтор” компаниудын хооронд хийгдсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан явуулсан.