Мэдээний дэлгэрэнгүй

2017-07-16
0 сэтгэгдэл

Дэлхийд алдартай “Хайнекен” компани нь Монгол дахь архи, шар айрагны бизнесээ АПУ /MSE:APU/ компанитай нэгтгэх гэрээг талууд байгуулсан байна. 

Тодруулбал, дээрх үйл ажиллагааг “HEINEKEN International” болон MSC group-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг “Шунхлай групп”-тэй хамтран байгуулсан холдинг компани болох “Эвэргрийн Инвэстмэнт”ХХК-д нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнт”ХХК-ийг АПУ /MSE:APU/ хувьцаат компанитай нэгтгэх замаар хэрэгжүүлэхээр болсон байна. Харин Шунхлай групп-ийн хувьд өөрийн эзэмшлийн архи, шар айраг болон түгээлтийн бизнесийг “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-д мөн нэгтгэх ажээ. 

“М Би Си” компанийн бүрэлдэхүүнд М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Спирт Бал Бурам ХХК болон СББ Трейд ХХК багтдаг байна.
АПУ /MSE:APU/ компани нь 2016 оны байдлаар дотоодын шар айрагны зах зээлийн 62%-ийг, архины зах зээлийн 50%-ийг эзэлж байсан.

Энэхүү нэгдлийн үр дүнд АПУ/MSE:APU/  нь дотоодын архи, шар айрганы зах зээлийн хамгийн том тоглогч болж байгаа бол “Хайнекен” компанийн хувьд АПУ /MSE:APU/-ийн хувьцааны 25%-ийг эзэмшиж, тус компанийн 2 дахь том хувьцаа эзэмшигч болох төлөвтэй байна.

Дашрамд хэлэхэд дээрх хэлцлийн талаар өмнө нь 2016 онд тус компанийн санхүү эрхэлсэн захирал Б.Түвшин хэлж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү албан ёсоор хийгдэж байгаа нь энэ.

Нэгдэн нийлэх ажиллагааг талууд энэ оны 4-р улиралд бүрэн эцэслэхээр ажиллаж байгаа бөгөөд амжилттай болвол Монголын хөрөнгийн зах зээл дээрх өмнө гарч байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаанд тооцогдох юм.
Энэхүү хэлцлийн талаар: 
Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан: “Дэлхийн хэмжээний бизнес болох Найнекен компанитай түншилснээр АПУ ХК нь бүс нутгийн тоглогч, Монголын брэнд бүтээгдэхүүнийг Ази болон олон улсын бусад зах зээлд түгээгч болох хөгжлийн шинэ шатанд гарах юм” гэсэн бол 
Хайнекен Ази Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Франс Усман: "Монгол дахь манай үйл ажиллагааны стратегид энэ нэгдэн нийлэх үйл ажиллагаа маш том ахиц болж байна. ХАЙНЕКЕН-ы дэлхийн хэмжээний туршлагыг АПУ компанийн Монгол дахь бизнесийн мэдлэг туршлага болон түгээлтийн чадавхитай нийлүүлснээр шар айраг, архины бизнест өргөн боломжийг нээж өгч байгаа” гэж хэлсэн байна.

АПУ /MSE:APU/ компанийн хувьд дээрх томоохон хэлцлийг хийх зорилгоор Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлаа 8-р сарын 18-нд хуралдуулахаар товлоод байгаа бөгөөд уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

1. АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;
2. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах тухай;
3. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;
4. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;
5. АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

www.marketinfo.mn сайтын зүгээс цаашид энэхүү хэлцэл, нэгдэх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 742 877 000 600,5 (2017-09-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-09-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
IBA 3295 295 9,83%
SHG 2352 139 6,28%
MCH 554,27 24,27 4,58%
UID 520 20 4,00%
JTB 55,75 1,26 2,31%
SHV 2350 50 2,17%
HRM 145 3 2,11%
MMX 2431 31 1,29%
TTL 9220 85 0,93%
SUU 165,8 0,900006 0,55%
BAN 2491 11 0,44%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU 600,5 -53,1 -8,12%
ATI 1200 -100 -7,69%
ADL 2503 -96 -3,69%
RMC 41,91 -0,889999 -2,08%
GOV 19040 -360 -1,86%
MNP 380,26 -4,74 -1,23%
MIK 10880 -120 -1,09%
Cимбол Ширхэг
APU 106 337
SUU 60 152
JTB 48 040
BUK 17 803
RMC 13 695
Cимбол Мөнгөн дүн
ADL 145 180
APU 63 854 916
ATI 186 000
BAN 418 440
BDS 756 000