Мэдээний дэлгэрэнгүй

2017-07-16
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаагаар зах зээл дээр 18 хувьцаат компанийн 110,425 ширхэг хувьцаа арилжигдаж, 43.14 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 

Хувьцааны ангилалаар нь харвал I ангилалд 4 компанийн 92,678 ширхэг хувьцаа 33.57 сая төгрөгөөр арилжигдсан бол II ангилалд 12 компанийн 17,217 ширхэг хувьцаа 9.39 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 539 ширхэг хувьцаа 188,000 төгрөгөөр зарагдлаа.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 81 удаагийн хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Томоохон хэлцэл хийх мэдээлэл гаргаад байгаа АПУ /MSE:APU/ компанийн 91,380 ширхэг хувьцаа 31.74 сая төгрөгөөр арилжигдснаар зах зээл дээр тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүлэв. 

Салбарын хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 84.31%-ийг, үнийн дүнгийн 75.50%-ийг бүрдүүлсэн байна. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 12 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 4 хувьцааны ханш өсч, 8 компанийн хувьцааны ханш буурчээ.

Тавантолгой /MSE:TTL/ компанийн хувьцааны ханш 10.92%-ийн өсөлт үзүүлсэн бол Мерекс /MSE:MRX/-ийн хувьцааны ханш -7.09%-иар буурлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
GOV 14920 930 6,65%
BAN 1914 116 6,45%
SHG 2125 100 4,94%
ADL 2165 67 3,19%
MRX 54,37 0,37 0,69%
SUU 138,06 0,789996 0,58%
SUL 45600 200 0,44%
TCK 22000 60 0,27%
MNP 385,88 0,88 0,23%
HSX 1400 1 0,07%
TAH 19000 10 0,05%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
HGN 99,5 -12,55 -11,20%
JTB 63,7 -4,26 -6,27%
SHV 2096 -110 -4,99%
UID 470,92 -24,08 -4,86%
MMX 2400 -93 -3,73%
TTL 5265 -200 -3,66%
MCH 550 -8 -1,43%
APU 428,36 -3,11 -0,72%
BNG 37000 -20 -0,05%
Cимбол Ширхэг
APU 126 174
JTB 118 978
SUU 39 813
MRX 11 751
MCH 2 770
Cимбол Мөнгөн дүн
MRX 638 939
ADL 259 750
APU 54 047 368
BAN 746 484
BNG 2 072 020