Мэдээний дэлгэрэнгүй

2017-07-16
0 сэтгэгдэл

Энэ өдрийн үнэт цаасны арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд өндөр хэмжээний өсөлт үзүүлсэн байна. 

Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаасаа 414.77 нэгж буюу 3.18%-иар өсч 13,453.88 нэгжид хүрсэн нь 2017 он гарснаас хойшхи хамгийн өндөр хэмжээнд хүрсэн үзүүлэлт боллоо. 

Индексийн өсөлтөд сагсанд багтаж байгаа I ангилалын 2, II ангилалын 2 компанийн хувьцааны ханш өсөлттэй хаагдсан нь нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш 9.81%-иар
- Сүү /MSE:SUU/ компанийн хувьцааны ханш 2.22%-иар
II ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш 10.92%-иар
- Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/-ийн хувьцааны ханш 7.18%-иар

Нийт бүртгэлтэй хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индексийн хувьд 13.60 нэгж буюу 1.59%-иар өсч 869.70 нэгжид хүрсэн байна.  

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбарын индексийг харвал 3 салбарын индекс өссөн боловч 4 салбарын индекс унав. Уул уурхайн салбарын хувьцааны MMS индекс 7.44%-иар өсч 119.63 нэгжид хүрч хаагдсан бол Хүнсний салбарын MFD индекс 7.17%-иар өсч 91.8 нэгжид хүрлээ. Харин дэд бүтцийн салбарын MIS индекс -2.21%-иар буурч 103.0 нэгжид хүрчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-05-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
AAR 5175 675 15,00%
AZH 1396 182 14,99%
HBO 64,6 8,42 14,99%
ITL 153,02 18,53 13,78%
CMD 551,01 49,01 9,76%
LEN 53,11 4,14 8,45%
SUU 219,81 15,64 7,66%
HRM 147,33 7,33 5,24%
APU 650,08 30,53 4,93%
RMC 43 1 2,38%
JLT 200 2 1,01%
MNP 570 4,88 0,86%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ETR 85 -15 -15,00%
JTB 80 -5 -5,88%
UID 484,99 -23,44 -4,61%
TTL 10020 -180 -1,76%
JIV 1490 -3 -0,20%
Cимбол Ширхэг
LEN 660 397
APU 64 472
ITL 22 712
SUU 16 330
RMC 5 952
Cимбол Мөнгөн дүн
AAR 20 700
APU 41 696 819
AZH 1 396
BDS 173 800
BNG 320 040