Мэдээний дэлгэрэнгүй

2017-07-17
0 сэтгэгдэл

МХБ-ийн 131 дэх өнөөдрийн арилжаагаар зах зээл дээр 153,231 ширхэг үнэт цаас 2.22 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны төрлөөр нь харвал бондын зах дээр Засгийн газрын 23,994 ширхэг бонд 2.18 тэрбум төгрөгөөр арилжигдсан бол 20 компанийн 129,237 ширхэг хувьцаа 41.1 сая төгрөгөөр зарагдав. Арилжааны үнийн дүнгийн 98.2%-ийг Засгийн газрын бондын арилжаа эзэлжээ.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 4 компанийн 92,319 ширхэг хувьцаа 35.73 сая төгрөгөөр, II ангилалд 12 компанийн 36,882 ширхэг хувьцаа 5.23 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 36 ширхэг хувьцаа 123,959  төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 110  удаагийн хэлцэл хийгдсэн нь өмнөх өдрөөс 3 дахин өссөн үзүүлэлт болов.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
АПУ /MSE:APU/ компанийн 89,034 ширхэг хувьцаа 33.77 сая төгрөгөөр арилжигдснаар сүүлийн 2 өдөр тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ.
Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 71.43%-ийг, үнийн дүнгийн 86.98%-ийг бүрдүүллээ. 

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөнийг харвал 18 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 12 компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцааны ханш буурлаа. 
Евразиа капитал холдинг /MSE:SUN/ компанийн хувьцааны ханш 14.99%-ийн өсөлт үзүүлсэн бол Автоимпекс /MSE:AOI/-ийн хувьцааны ханш -13.64%-иар буурчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-09-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
IBA 3295 295 9,83%
SHG 2352 139 6,28%
MCH 554,27 24,27 4,58%
UID 520 20 4,00%
JTB 55,75 1,26 2,31%
SHV 2350 50 2,17%
HRM 145 3 2,11%
MMX 2431 31 1,29%
TTL 9220 85 0,93%
SUU 165,8 0,900006 0,55%
BAN 2491 11 0,44%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU 600,5 -53,1 -8,12%
ATI 1200 -100 -7,69%
ADL 2503 -96 -3,69%
RMC 41,91 -0,889999 -2,08%
GOV 19040 -360 -1,86%
MNP 380,26 -4,74 -1,23%
MIK 10880 -120 -1,09%
Cимбол Ширхэг
APU 106 337
SUU 60 152
JTB 48 040
BUK 17 803
RMC 13 695
Cимбол Мөнгөн дүн
ADL 145 180
APU 63 854 916
ATI 186 000
BAN 418 440
BDS 756 000