Мэдээний дэлгэрэнгүй

2017-07-17
0 сэтгэгдэл

Даваа гарагийн МХБ-ийн үнэт цаасны арилжааны үр дүнд зах зээлийн голлох ТОП-20 болон MSE ALL индексүүд ахин өсөлттэй хаагдлаа. 

ТОП-20 индексийн хувьд өмнөх хаалтаасаа 18.57 нэгж буюу 0.14%-иар өсч 13,472.45 нэгжид хүрэв. Энэ нь 2017 он гарснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 

Индексийн өсөлтөд сагсанд багтаж байгаа I ангилалын 1, II ангилалын 3 компанийн хувьцааны ханш өсөлттэй хаагдсан нь нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны ханш 9.21%-иар

II ангилалын тухайд:
- Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/-ийн хувьцааны ханш 3.43%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцааны ханш 0.21%-иар
- Хөх ган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш 0.41%-иар

Нийт бүртгэлтэй хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлэгч MSE ALL индекс энэ өдөр 2.30 нэгж буюу 0.26%-иар мөн өсч 872.0 нэгжид хүрчээ.  

www.marketinfo.mn сайтаас тооцдог салбарын индексийг харвал 6 салбарын индекс өсч, 2 салбарын индекс уналттай байлаа. Хүнсний салбарын MFD индекс 6.47%-иар өсч 97.74 нэгжид хүрсэн бол Уул уурхайн салбарын MMS индекс -6.24%-иар буурч 112.16 нэгжид хүрэв.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-09-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
IBA 3295 295 9,83%
SHG 2352 139 6,28%
MCH 554,27 24,27 4,58%
UID 520 20 4,00%
JTB 55,75 1,26 2,31%
SHV 2350 50 2,17%
HRM 145 3 2,11%
MMX 2431 31 1,29%
TTL 9220 85 0,93%
SUU 165,8 0,900006 0,55%
BAN 2491 11 0,44%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU 600,5 -53,1 -8,12%
ATI 1200 -100 -7,69%
ADL 2503 -96 -3,69%
RMC 41,91 -0,889999 -2,08%
GOV 19040 -360 -1,86%
MNP 380,26 -4,74 -1,23%
MIK 10880 -120 -1,09%
Cимбол Ширхэг
APU 106 337
SUU 60 152
JTB 48 040
BUK 17 803
RMC 13 695
Cимбол Мөнгөн дүн
ADL 145 180
APU 63 854 916
ATI 186 000
BAN 418 440
BDS 756 000