Мэдээний дэлгэрэнгүй

2017-09-11
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтаас Монголын хөрөнгийн зах зээлийн 2017 оны 8-р сарын МАРКЕТ ТАЙЛАН-г бэлтгэн та бүхэнд хүргэж байна.

8-р сар хөрөнгийн зах зээлийн хувьд олон үйл явдал болж, зах зээлийн гол үзүүлэлтийн өсөлт үргэлжилсан сар болов.

Тодруулбал, АПУ /MSE:APU/ компани Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлаа 2017.08.18-ны өдөр хуралдуулж, Хайнекен, MSC групп-тэй архи, шар айрагны бизнесээ нэгтгэх, Сүүний бизнеснээ охин компани болгон салгах томоохон шийдвэрийг гаргалаа.

Мөн Монгол улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаж эхэлсэний 22 жилийн ой тохиосон юм.

Зах зээлийн үзүүлэлтийн хувьд ТОП-20 индекс 2015 оноос хойшхи хамгийн дээд 15,000 нэгжид, MSE ALL индекс 900 нэгжид хүрсэн бол Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.8 их наяд төгрөгт хүрч мөн л 2013 оноос хойшхи дээд түвшинд хүрэв.

Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаа анх 2016 оны 1 сард явагдаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш үнийн дүн нь 100 тэрбум төгрөгийг давсан бол хувьцааны арилжаа өмнөх 7-р сараас 3.3 дахин өслөө.

Тавантолгой /MSE:TTL/ компанийн зах зээлийн үнэлгээ 400 тэрбум төгрөгт хүрч, нийт компаниудыг үнэлгээгээрээ тэргүүлж эхэлсэн байна.

Энэ мэт олон үзүүлэлт, үйл явдалтай, “ӨСӨЛТИЙН САР” болсон бөгөөд та бүхэн “МАРКЕТ ТАЙЛАН”-ийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 599 (2018-07-20)
MSE:TTL 1994-05-24 52 665 200 9700 (2018-07-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MBW 389 8,97 2,36%
MNP 588 8 1,38%
LEN 58,5 0,5 0,86%
ERD 640,52 0,52 0,08%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 130,12 -1,88 -1,42%
GOV 24080 -220 -0,91%
SUU 216,63 -0,509999 -0,23%
APU 599 -0,76001 -0,13%
TTL 9700 -5 -0,05%
MCH 519,87 -0,13 -0,03%
Cимбол Ширхэг
LEN 209 213
APU 21 183
SUU 13 613
ERD 10 342
MBW 5 512
Cимбол Мөнгөн дүн
ADL 4 600
APU 12 644 488
BDS 1 000 000
GOV 5 280 200
JIV 350 150