Мэдээний дэлгэрэнгүй

2017-09-11
0 сэтгэгдэл

Үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 128,412 ширхэг үнэт цаас арилжигдан нийт 2.72 тэрбум төгрөгийн арилжаа явагдлаа.

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 26,729 ширхэг бонд 2.64 тэрбум төгрөгөөр зарагдсан бол 18 хувьцаат компанийн 101,683 ширхэг хувьцаа 82.01 сая төгрөгөөр зарагдав.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 81,237 ширхэг хувьцаа 70.53 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 19,765 ширхэг хувьцаа 11.22 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 681 ширхэг хувьцаа 266,000 төгрөгөөр арилжигдав. 

Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 113 удаагийн хэлцэл хийгдсэн байна. 

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Хувьцааны арилжааны идэвхийг харвал АПУ /MSE:APU/ компанийн 66,375 ширхэг хувьцаа 31.05 сая төгрөгөөр арилжигдан зах зээл дээр тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ.

Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 78.43%-ийг, үнийн дүнгийн 53.44%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 16 компанийн ханшид өөрчлөлт орсноос 7 хувьцааны ханш өсч, 9 хувьцааны ханш унасан бөгөөд Говь /MSE:GOV/ компанийн хувьцааны ханш 7.37%-иар өсч 17,930 төгрөгт хаагдсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Харин Мерекс /MSE:MRX/ компанийн хувьцааны ханш -14.38%-иар буурсан нь хамгийн өндөр уналт болов.

Арилжааны дэлгэрэнгүй тойм мэдээг энд дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-11-17

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MIB 138 18 15,00%
ITL 132,25 17,25 15,00%
HCH 356,55 46,5 15,00%
BUK 482 62 14,76%
NIE 969,23 89,23 10,14%
ADL 2999 249 9,05%
HBO 64,9 4,9 8,17%
ALI 460 11 2,45%
MMX 2753 64 2,38%
TUS 335 5,04999 1,53%
RMC 38,37 0,37 0,97%
GOV 23960 140 0,59%
UID 505 1,73999 0,35%
SHG 2205 5 0,23%
SUU 224,67 0,179995 0,08%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
UBH 14950 -1050 -6,56%
SHV 2247 -45 -1,96%
TTL 9390 -50 -0,53%
JTB 62 -0,279999 -0,45%
APU 798,96 -2,51998 -0,31%
Cимбол Ширхэг
APU 61 499
SUU 43 609
ITL 32 579
RMC 30 997
SHG 2 189
Cимбол Мөнгөн дүн
ADL 14 995
ALI 13 340
APU 49 135 357
BEU 170 400
BUK 24 100