Мэдээний дэлгэрэнгүй

2017-09-12
0 сэтгэгдэл

Лондон хотод төвтэй FTSE Расселл компанийн Засаглалын зөвлөлийн хурал энэ 9-р сард хуралдаж, Монголын Хөрөнгийн зах зээлийг Хөгжиж буй зах зээл /Frontier market / ангилалд багтаах эсэх шийдвэрээ гаргах хүлээттэй байна.

Бид өмнө мэдээлж байсанчлан манай улс нь 2012 оноос хойш дээрх ангилалд орохоор “Ажиглалтын жагсаалт” /FTSE Watch List/ -д нь багтаж байгаа боловч компанийн тавьж буй шаардлагыг хангаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ.

Хамгийн сүүлд гэхэд тус компанийн зүгээс 2017.04.04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржид албан захидал ирүүлж, Хөгжиж буй зах зээл ангилалд багтахад тулгараад буй дараах асуудлуудыг 2017 оны 8-р сард багтаан шийдвэрлээгүй тохиолдолд “Ажиглалтын жагсаалт”-аас хасах нөхцөл байдал үүссэнийг мэдэгдсэн. Үүнд: 

- Prefunding буюу арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100% урьдчилан байршуулдаг  системийг халах;
- DvP буюу төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг арилжааны системд нэвтрүүлэх;
- Олон улсын кастодион банкийг зах зээлд бий болгох.

Харин МХБ-ээс үнэт цаасны зах зээлийн зохицуулагч болон оролцогч байгууллагууд хамтран дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэж байгаа. Энэхүү анилалд орох нь манай зах зээлийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадны томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд нээгдэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MBW 389 8,97 2,36%
MNP 588 8 1,38%
LEN 58,5 0,5 0,86%
ERD 640,52 0,52 0,08%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 130,12 -1,88 -1,42%
GOV 24080 -220 -0,91%
SUU 216,63 -0,509999 -0,23%
APU 599 -0,76001 -0,13%
TTL 9700 -5 -0,05%
MCH 519,87 -0,13 -0,03%
Cимбол Ширхэг
LEN 209 213
APU 21 183
SUU 13 613
ERD 10 342
MBW 5 512
Cимбол Мөнгөн дүн
ADL 4 600
APU 12 644 488
BDS 1 000 000
GOV 5 280 200
JIV 350 150