Мэдээний дэлгэрэнгүй

2017-09-12
0 сэтгэгдэл

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар зах зээл дээр 75,715 ширхэг үнэт цаас арилжигдаж, 119.26 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Үнэт цаасны төрлөөр нь Сүү /MSE:SUU/ компанийн 500 ширхэг “Сүү бонд” нийт 50.0 сая төгрөгөөр арилжигдсан бол 3 ангилалд 23 хувьцаат компанийн 75,215 ширхэг хувьцаа 69.26 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Харин хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бонд болон хувьцааны багцын арилжаа явагдсангүй.

Хувьцааны ангилалын хувьд I ангилалд 5 компанийн 41,467 ширхэг хувьцаа 43.92 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 25,742 ширхэг хувьцаа 23.97 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 8,006 ширхэг хувьцаа 1.37 сая төгрөгөөр зарагдав. 

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 138 удаагийн хэлцэл хийгдлээ. 

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
АПУ /MSE:APU/ компанийн 33,635 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр, Тавантолгой /MSE:TTL/ компанийн 2,438 ширхэг хувьцаа 19.48 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүллээ.

Салбарын үзүүлэлтээр Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 53.21%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 29.71%-ийг эзэлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Зах зээл дээр 21 компанийн ханшид өөрчлөлт орсон ба 11 хувьцааны ханш өсч, 10 компанийн  хувьцааны ханш унав. Евразиа капитал холдинг /MSE:SUN/ компанийн хувьцааны ханш 14.99%-иар өссөн бол Сор /MSE:SOR/ компанийн хувьцааны ханш -14.0%-иар буурсан нь хамгийн өндөр уналт болов.

Арилжааны дэлгэрэнгүй тойм мэдээг энд дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-09-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
IBA 3295 295 9,83%
SHG 2352 139 6,28%
MCH 554,27 24,27 4,58%
UID 520 20 4,00%
JTB 55,75 1,26 2,31%
SHV 2350 50 2,17%
HRM 145 3 2,11%
MMX 2431 31 1,29%
TTL 9220 85 0,93%
SUU 165,8 0,900006 0,55%
BAN 2491 11 0,44%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU 600,5 -53,1 -8,12%
ATI 1200 -100 -7,69%
ADL 2503 -96 -3,69%
RMC 41,91 -0,889999 -2,08%
GOV 19040 -360 -1,86%
MNP 380,26 -4,74 -1,23%
MIK 10880 -120 -1,09%
Cимбол Ширхэг
APU 106 337
SUU 60 152
JTB 48 040
BUK 17 803
RMC 13 695
Cимбол Мөнгөн дүн
ADL 145 180
APU 63 854 916
ATI 186 000
BAN 418 440
BDS 756 000