Мэдээний дэлгэрэнгүй

2017-09-13
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 219 хувьцаат компаниас 28 нь 2016 оны үйл ажиллагааны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байгаа.

Үнийн дүнгийн хувьд 69.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 4.4 дахин өссөн дүн юм.  

Нэгж хувьцаандаа Зоос гоёл /MSE:ZOO/ компани хамгийн өндөр буюу 6,000 төгрөгийн ногдол ашиг олгох бол Жуулчин дюти фрий /MSE:SUL/ компани 5,000 төгрөгийн, Гутал /MSE:GTL/ компани 3,175 төгрөгийн ногдол ашгаар удаалж байна. 

Харин нийт үнийн дүнгийн хувьд Тавантолгой /MSE:TTL/ компани 45.92 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байгаа нь нийт ногдол ашгийн 65.7%-ийг бүрдүүлж байгаа бол Мик холдинг /MSE:MIK/ компани 9.77 тэрбум төгрөгийн, Гутал /MSE:GTL/ компани 5.14 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-11-17

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MIB 138 18 15,00%
ITL 132,25 17,25 15,00%
HCH 356,55 46,5 15,00%
BUK 482 62 14,76%
NIE 969,23 89,23 10,14%
ADL 2999 249 9,05%
HBO 64,9 4,9 8,17%
ALI 460 11 2,45%
MMX 2753 64 2,38%
TUS 335 5,04999 1,53%
RMC 38,37 0,37 0,97%
GOV 23960 140 0,59%
UID 505 1,73999 0,35%
SHG 2205 5 0,23%
SUU 224,67 0,179995 0,08%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
UBH 14950 -1050 -6,56%
SHV 2247 -45 -1,96%
TTL 9390 -50 -0,53%
JTB 62 -0,279999 -0,45%
APU 798,96 -2,51998 -0,31%
Cимбол Ширхэг
APU 61 499
SUU 43 609
ITL 32 579
RMC 30 997
SHG 2 189
Cимбол Мөнгөн дүн
ADL 14 995
ALI 13 340
APU 49 135 357
BEU 170 400
BUK 24 100