Мэдээний дэлгэрэнгүй

2017-09-13
0 сэтгэгдэл

Хөрөнгийн зах зээлийн голлох ТОП-20 болон  MSE ALL индекс өнөөдөр өсөлттэй байлаа.

Тодруулбал, МХБ-д бүртгэлтэй нийт хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE ALL индекс өмнөх хаалтаас 7.93 нэгж буюу 0.80%-иар өсч 993.98 нэгжид хаагдсан бөгөөд тус индекс 1,000 нэгжийн түвшинд хүрэхэд ойрхон байна.

Онцлон хэлэхэд 2015 оны 2-р сараас албан ёсоор тооцогдож эхэлсэн MSE ALL индексийн хувьд хамгийн сүүлд мөн оныхоо 7-р сард 1,000 нэгжийн түвшинд байсан юм.  

ТОП-20 индексийн хувьд 234.20 нэгж буюу 1.43%-иар өсч 16,634.59 нэгжид хүрсэн бөгөөд индексийн өсөлтөд сагсанд багтаж буй I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 6 хувьцааны ханш өссөн нь нөлөөллөө.  Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн хувьцааны ханш 5.79%-иар
- Говь /MSE:GOV/-ийн хувьцааны ханш 1.07%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн хувьцааны ханш 0.01%-иар
II ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.19%-иар
- Ариг гал /MSE:EER/-ийн ханш 3.71%-иар
- Гутал /MSE:GTL/-ийн ханш 3.83%-иар
- Материалимпекс /MSE:MIE/-ийн ханш 3.03%-иар

www.marketinfo.mn сайтаас тооцож байгаа салбарын индексүүдийг харвал 5 салбарын индекс өсч, 4 салбарын индекс буурчээ.

Хүнсний салбарын MFD индекс 4.46%-ийн өсөлт үзүүлж 123.16 нэгжид хаагдсан бол Барилгын салбарын MCS индекс -1.12%-иар буурч 82.64% нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2017-09-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
IBA 3295 295 9,83%
SHG 2352 139 6,28%
MCH 554,27 24,27 4,58%
UID 520 20 4,00%
JTB 55,75 1,26 2,31%
SHV 2350 50 2,17%
HRM 145 3 2,11%
MMX 2431 31 1,29%
TTL 9220 85 0,93%
SUU 165,8 0,900006 0,55%
BAN 2491 11 0,44%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU 600,5 -53,1 -8,12%
ATI 1200 -100 -7,69%
ADL 2503 -96 -3,69%
RMC 41,91 -0,889999 -2,08%
GOV 19040 -360 -1,86%
MNP 380,26 -4,74 -1,23%
MIK 10880 -120 -1,09%
Cимбол Ширхэг
APU 106 337
SUU 60 152
JTB 48 040
BUK 17 803
RMC 13 695
Cимбол Мөнгөн дүн
ADL 145 180
APU 63 854 916
ATI 186 000
BAN 418 440
BDS 756 000