Мэдээний дэлгэрэнгүй

2018-01-17
0 сэтгэгдэл

2018.01.16-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.48 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Энэхүү үзүүлэлт нь 2017 оны мөн үеэс 1.04 их наяд төгрөг буюу 72.7%-иар өссөн дүн бөгөөд үнэлгээний өсөлтөд хувьцааны ханшийн өсөлт голлох нөлөөг үзүүлжээ.

Компаниудын үнэлгээг харвал АПУ /MSE:APU/ компанийн зах зээлийн үнэлгээ 748.6 тэрбум төгрөгт хүрснээр нийт зах зээлийн үнэлгээний 30.2%-ийг дангаар бүрдүүлж байгаа бол Тавантолгой /MSE:TTL/-ийн зах зээлийн үнэлгээ 521.12 тэрбум төгрөг буюу 21%-ийг, Мик холдинг /MSE:MIK/ компанийн үнэлгээ 229.9 тэрбум төгрөг буюу 9.3%-ийг эзэлж байна.

Харин ТОП-10 хувьцаат компанийн үнэлгээ Монголын Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 80.3%-ийг бүрдүүлж байгаа юм. Үүнд:
1. АПУ /MSE:APU/       -        748.59 тэр.төг
2. Тавантолгой /MSE:TTL/      -     521.12 тэр.төг
3. Мик холдинг /MSE:MIK/      -      229.87 тэр.төг
4. Говь /MSE:GOV/       -     187.54 тэр.төг
5. Сүү /MSE:SUU/          -       86.32 тэр.төг
6. Монгол шуудан /MSE:MNP/       -      60.83 тэр.төг
7. УБ-Бүк /MSE:BUK/       -        52.64 тэр.төг
8. Багануур /MSE:BAN/        -       47.19 тэр.төг
9. Шивээ овоо /MSE:SHV/       -     30.39 тэр.төг
10. Гутал /MSE:GTL/        -      28.34 тэр.төг

Тэгвэл хувьцаат компаниудын хувьцааны эзэмшлийн хүрээнд хөрөнгө оруулалт нь хамгийн өндөр үнэлгээнд хүрсэн үзүүлэлтийг харвал, АПУ /MSE:APU/ компанийн хувьцааны 36.11%-ийг эзэмшдэг Туул интернэйшнл ХХК-ийн хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэлгээ 270.32 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол Тавантолгой /MSE:TTL/-ийн 51%-ийг эзэмшдэг Өмнөговь аймгийн ЗДТГазрын хөрөнгө оруулалтын үнэлгээ 265.77 тэрбум төгрөгт, АПУ /MSE:APU/-ийн компанийн 25%-ийг эзэмших болсон Хайнекен Азиа Пасифик ХХК-ийн хөрөнгө оруулалтын үнэлгээ 187.15 тэрбум төгрөгт хүрчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-05-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
AAR 5175 675 15,00%
AZH 1396 182 14,99%
HBO 64,6 8,42 14,99%
ITL 153,02 18,53 13,78%
CMD 551,01 49,01 9,76%
LEN 53,11 4,14 8,45%
SUU 219,81 15,64 7,66%
HRM 147,33 7,33 5,24%
APU 650,08 30,53 4,93%
RMC 43 1 2,38%
JLT 200 2 1,01%
MNP 570 4,88 0,86%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ETR 85 -15 -15,00%
JTB 80 -5 -5,88%
UID 484,99 -23,44 -4,61%
TTL 10020 -180 -1,76%
JIV 1490 -3 -0,20%
Cимбол Ширхэг
LEN 660 397
APU 64 472
ITL 22 712
SUU 16 330
RMC 5 952
Cимбол Мөнгөн дүн
AAR 20 700
APU 41 696 819
AZH 1 396
BDS 173 800
BNG 320 040