2018 оны 12 дахь удаагийн хоёрдогч зах зээлийн үр дүнд голлох индексүүд дахин өсөлттэй хаагдав.
MSE ALL индексийн хувьд өмнөх өдрөөс 4.93 нэгж буюу 0.43%-иар өсч 1,160.85 нэгж хүрсэн бөгөөд индекс өсөхөд I ангилалын 4 компанийн хувьцааны ханш, II ангилалын 8 компанийн ханшийн өсөлт дэмжлээ.
ТОП-20 индекс 73.69 нэгж буюу 0.35%-иар өсч 20,869.61 нэгжид хаагджээ. Тус индексийн өсөлтөд сагсанд нь багтаж байгаа I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 2 компанийн хувьцааны ханшийн өсөлт нөлөөлсөн байна. Үүнд:
I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.37%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 3.28%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 0.03%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 1.14%-иар
II ангилалын тухайд:
- Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш 1.38%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 1.70%-иар
www.marketinfo.mn сайтаас тооцож байгаа салбарын индексийн өөрчлөлтийг харвал 7 салбарын индекс өсч, 3 салбарын индекс бууралттай хаагдлаа.
Хөдөө аж ахуйн салбарын хувьцааны MAS индекс 2.52%-иар өсч 104.67 нэгжид хүрсэн бол Аялал жуулчлалын салбарын хувьцааны MTS индекс -3.12%-иар унаж 68.65 нэгжид хүрсэн байна.
Арилжигдсан компани | Арилжсан ширхэг | Арилжааны дүн | Нийт хэлцэл |
---|---|---|---|
24 | 470 884 | 98 785 224 | 311 |
Cимбол | Хаалт | Өөрчлөлт | % |
---|---|---|---|
TCK | 21840 | 2840 | 14,95% |
MNP | 578 | 29 | 5,28% |
AIC | 730 | 29 | 4,14% |
BDS | 950 | 20 | 2,15% |
HGN | 61,1 | 1,1 | 1,83% |