Мэдээний дэлгэрэнгүй

2018-01-18
0 сэтгэгдэл

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээлэл, дата судалгааны чиглэлээр анхдагч www.marketinfo.mn сайт маань үйл ажиллагаагаа эхлээд 2 жил боллоо.

Энэ хугацаанд бид зах зээлийн тоглогч, оролцогч, иргэд олон нийтэд хөрөнгийн зах зээлийн мэдээллийг бусдаас түрүүнд цаг алдалгүй, тасралтгүй хүргэхээр зорин ажилласнаас гадна хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хэрэгтэй дата мэдээллээр хангаж ирсэн билээ.

Бидэнтэй хамт байсан нийт уншигч, хэрэглэгчиддээ Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 27 жил, www.marketinfo.mn сайтын 2 жилийн ойн мэнд хүргье.

Дашрамд, бид та бүхнийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, арилжаанд оролцоход илүү хялбар болгоход чиглэсэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.