Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-08
0 сэтгэгдэл

2018.02.08: Хөрөнгийн захын 28 дахь удаагийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 173,654 ширхэг хувьцаа 108.33 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Харин Засгийн газар болон компанийн бондын арилжаа явагдсангүй.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр нь харвал:
- Монголын Хөрөнгийн Бирж дээр 50 компанийн 142,154 ширхэг хувьцаа 106.95 сая төгрөгөөр

- Монголын Үнэт Цаасны Бирж дээр Анд энерги /MSX:AEL/ компанийн 31,500 ширхэг хувьцаа 1.38 сая төгрөгөөр арилжигджээ.

МХБ-ийн арилжааны бүтцийг харвал I ангилалд 7 компанийн 62,505 ширхэг хувьцаа 47.35 сая төгрөгөөр, II ангилалд 23 компанийн 64,055 ширхэг хувьцаа 9.44 сая төгрөгөөр, III ангилалд 20 компанийн 15,594 ширхэг хувьцаа 50.15 сая төгрөгөөр арилжигдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд 249 удаагийн хэлцэл хийгдсэн ба Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/ компани дээр хамгийн олон буюу 73 хэлцэл, АПУ /MSE:APU/ компанийн хувьцаанд 34 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
АПУ /MSE:APU/ компанийн 60,548 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр зах зээл дээр тэргүүлсэн бол Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/ компани 9,295 ширхэг хувьцаа 43.1 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 41 компанийн хувьцааны ханш өөрлөлттэй хаагдснаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцааны ханш унав. 

Жуулчин дюти фрий /MSE:SUL/-ийн хувьцааны ханш 15.0%-иар өссөн бол Нэхээсгүй эдлэл /MSE:NXE/-ийн хувьцааны ханш -14.80%-иар буурав. 

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.