Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-08
0 сэтгэгдэл

Хоёрдогч зах зээлийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд өсч хаагдснаар 2018 гарнаас хойш 18 дахь өсөлтөө үзүүллээ. 

Тодруулбал, ТОП-20 индекс гэхэд өмнөх хаалтаас 88.65 нэгж буюу 0.41%-иар өсч 21,460.08 нэгжид хаагдсан байна. Индексийн өсөлтийг сагсанд нь багтаж буй I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 4 хувьцааны ханшийн өсөлт дэмжив. Үүнд:

I ангилалын тухайд:
- Талх чихэр /MSE:TCK/-ийн хувьцаа 5.88%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 1.29%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 1.19%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.05%-иар
II ангилалын тухайд:
- Ариг гал /MSE:EER/-ийн ханш 6.458%-иар
- Материалимпекс /MSE:MIE/-ийн ханш 11.97%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 1.54%-иар

Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс 4.49 нэгж буюу 0.38%-иар өсч 1,170.86 нэгжид хүрэв.

www.marketinfo.mn сайтаас тооцож байгаа салбарын индексийн хувьд 7 салбарын индекс өсч, 4 салбарын индекс уналттай хаагдсан байна. 

Худалдааны салбарын хувьцааны MTE индекс 4.08%-иар өсч 199.77 нэгжид, Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MLI индекс 1.53%-иар унаж 217.93 нэгжид тус тус хаагджээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-05-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
AAR 5175 675 15,00%
AZH 1396 182 14,99%
HBO 64,6 8,42 14,99%
ITL 153,02 18,53 13,78%
CMD 551,01 49,01 9,76%
LEN 53,11 4,14 8,45%
SUU 219,81 15,64 7,66%
HRM 147,33 7,33 5,24%
APU 650,08 30,53 4,93%
RMC 43 1 2,38%
JLT 200 2 1,01%
MNP 570 4,88 0,86%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ETR 85 -15 -15,00%
JTB 80 -5 -5,88%
UID 484,99 -23,44 -4,61%
TTL 10020 -180 -1,76%
JIV 1490 -3 -0,20%
Cимбол Ширхэг
LEN 660 397
APU 64 472
ITL 22 712
SUU 16 330
RMC 5 952
Cимбол Мөнгөн дүн
AAR 20 700
APU 41 696 819
AZH 1 396
BDS 173 800
BNG 320 040