Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-09
0 сэтгэгдэл

2018.02.09: Баасан гарагийн арилжаагаар үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 186,592 ширхэг үнэт цаас арилжигдаж, 142.52 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр нь харвал:
- Монголын Хөрөнгийн Бирж дээр 158,092 ширхэг үнэт цаас 158.092 сая төгрөгөөр
- Монголын Үнэт Цаасны Бирж дээр Анд энерги /MSX:AEL/ компанийн 28,500 ширхэг хувьцаа 1.28 сая төгрөгөөр арилжигдсан байна.

МХБ-ийн арилжааны хувьд Засгийн газрын 50 ширхэг бонд 5.05 сая төгрөгөөр арилжигдсан бол 3 ангилалд 32 компанийн 158,042 ширхэг хувьцаа 136.19 сая төгрөгөөр зарагдсан байна.

Ангилалын бүтцийг харвал I ангилалд 7 компанийн 95,300 ширхэг хувьцаа 117.29 сая төгрөгөөр, II ангилалд 15 компанийн 57,707 ширхэг хувьцаа 11.52 сая төгрөгөөр, III ангилалд 10 компанийн 5,035 ширхэг хувьцаа 7.37 сая төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 154 удаагийн хэлцэл хийгдснээс АПУ /MSE:APU/ компани дээр хамгийн олон буюу 31 хэлцэл, Тавантолгой /MSE:TTL/ компанийн хувьцаанд 25 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтээр АПУ /MSE:APU/ компанийн 90,171 ширхэг 63.11 сая төгрөгөөр арилжигдаж, тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 29 компанийн хувьцааны ханш өөрлөлттэй хаагдснаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцааны ханш унав. 

Өдрийн хамгийн дээд өсөлтийг Монгол шевро /MSE:MVO/-ийн хувьцааны ханш 14.97%-иар өсч үзүүлсэн бол Тав /MSE:TAV/-ийн хувьцааны ханш -10.26%-иар буурав. 

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
24 470 884 98 785 224 311

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
TCK 21840 2840 14,95%
MNP 578 29 5,28%
AIC 730 29 4,14%
BDS 950 20 2,15%
HGN 61,1 1,1 1,83%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ERD 531 -39 -6,84%
ADU 909,48 -35,52 -3,76%
MBW 254,9 -5,1 -1,96%
MCH 433,91 -6,09 -1,38%
JLT 150 -1,8 -1,19%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 231 409
TUM 104 301
APU 35 425
GOV 20 869
SUU 18 646

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
TUM 21 983 258
APU 21 863 181
LEN 16 292 638
GOV 6 919 025
TTL 6 079 940