Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-12
0 сэтгэгдэл

Тахь-ко /MSE:TAH/ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2017 оны санхүүгийн ашгаас олгох ногдол ашгийн хэмжээгээ өмнөх оны хэмжээнд олгохоор шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, тус компани хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128.52 сая төгрөг олгохоор болсноо зарлалаа. Энэ нь компанийн тайлант хугацааны цэвэр ашгийн 94.4%-тай тэнцэж байгаа юм.

Санхүүгийн үйл ажиллагааны үзүүлэлтийг харвал 2017 онд 3.16 тэрбум төгрөгийн орлого олж, 136.11 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Харин орлогын хэмжээ өмнөх оноос 2.54%-иар өссөн боловч цэвэр ашгийн хэмжээ -73.19%-иар буурчээ.

Нэмж хэлэхэд Тахь-ко /MSE:TAH/ компани нь өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчиддээ нийт 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгоод байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TAH 1995-04-18 1 189 983 16000 (2018-05-17)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-05-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
AAR 5175 675 15,00%
AZH 1396 182 14,99%
HBO 64,6 8,42 14,99%
ITL 153,02 18,53 13,78%
CMD 551,01 49,01 9,76%
LEN 53,11 4,14 8,45%
SUU 219,81 15,64 7,66%
HRM 147,33 7,33 5,24%
APU 650,08 30,53 4,93%
RMC 43 1 2,38%
JLT 200 2 1,01%
MNP 570 4,88 0,86%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ETR 85 -15 -15,00%
JTB 80 -5 -5,88%
UID 484,99 -23,44 -4,61%
TTL 10020 -180 -1,76%
JIV 1490 -3 -0,20%
Cимбол Ширхэг
LEN 660 397
APU 64 472
ITL 22 712
SUU 16 330
RMC 5 952
Cимбол Мөнгөн дүн
AAR 20 700
APU 41 696 819
AZH 1 396
BDS 173 800
BNG 320 040