Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-12
0 сэтгэгдэл

2018.02.12: Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч захын арилжаагаар 24 компанийн 428,822 ширхэг хувьцаан арилжигдаж, 231.81 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр нь харвал:
- Монголын Хөрөнгийн Бирж дээр 418,822 ширхэг хувьцаа 231.36 сая төгрөгөөр
- Монголын Үнэт Цаасны Бирж дээр Анд энерги /MSX:AEL/ компанийн 10,000 ширхэг хувьцаа 450,000 төгрөгөөр арилжигдлаа.

МХБ-ийн арилжааны бүтцийн хувьд I ангилалд 7 компанийн 66,114 ширхэг хувьцаа 115.78 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 352,704 ширхэг хувьцаа 115.55 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 4 ширхэг хувьцаа 5,900 төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 217 удаагийн хэлцэл хийгдснээс Тавантолгой /MSE:TTL/ компани дээр хамгийн олон буюу 96 хэлцэл, АПУ /MSE:APU/ компанийн хувьцаанд 27 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
УБ Бүк /MSE:BUK/ компанийн 225,249 ширхэг 94.48 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 23 компанийн хувьцааны ханш өөрлөлттэй хаагдснаас 6 компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцааны ханш уналттай байлаа.
Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш 6.14%-иар өсч хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Монгол шилтгээн /MSE:MSH/-ийн хувьцааны ханш -14.09%-иар буурав. 

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-05-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
AAR 5175 675 15,00%
AZH 1396 182 14,99%
HBO 64,6 8,42 14,99%
ITL 153,02 18,53 13,78%
CMD 551,01 49,01 9,76%
LEN 53,11 4,14 8,45%
SUU 219,81 15,64 7,66%
HRM 147,33 7,33 5,24%
APU 650,08 30,53 4,93%
RMC 43 1 2,38%
JLT 200 2 1,01%
MNP 570 4,88 0,86%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ETR 85 -15 -15,00%
JTB 80 -5 -5,88%
UID 484,99 -23,44 -4,61%
TTL 10020 -180 -1,76%
JIV 1490 -3 -0,20%
Cимбол Ширхэг
LEN 660 397
APU 64 472
ITL 22 712
SUU 16 330
RMC 5 952
Cимбол Мөнгөн дүн
AAR 20 700
APU 41 696 819
AZH 1 396
BDS 173 800
BNG 320 040