Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-13
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэл хувьцаат компаниуд 2017 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээ тайлагнаж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах шийдвэрээ гаргасаар байна.

Үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Адуунчулуун /MSE:ADL/ компани нэгж хувьцаандаа 130 төгрөг буюу нийт 409.7 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор боллоо. 

Энэ нь тус компанийн 2017 оны жилийн цэвэр ашгийн 94.07% болж байгаа бөгөөд ногдол ашгийнхаа хэмжээг өмнөх оноос 31.5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал, компани 2016 оны ашгаас нэгж хувьцаандаа 120 төгрөг олгож байсан юм.

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд компани тайлант хугацаанд 7.99 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 435.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Гэвч, 2016 оны үзүүлэлтээс орлогын хэмжээ -7.6%-иар, цэвэр ашгийн хэмжээ -52.2%-иар буурав.

Нэмж хэлэхэд ногдол ашиг авах эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор ТУЗ-өөс шийдвэрлэжээ.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ADL 1994-05-12 3 151 304 2200 (2018-08-15)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.