Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-13
0 сэтгэгдэл

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд хамгийн өндөр хүлээлттэй байсан Тавантолгой /MSE:TTL/ компани 2017 оны санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлангаас харахад өмнө бид мэдээлж байсанчлан 427.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, орлогын хэмжээ өмнөх оноос 251.4 тэрбум төгрөг буюу 142.4%-иар өссөн байна.

Харин цэвэр ашгийн хэмжээ 141.1 тэрбум төгрөгт хүрсэн нь компанийн хувьд түүхэн үзүүлэлт боллоо. Тодруулж хэлбэл Тавантолгой /MSE:TTL/ компани нэгж хувьцаанд 2,678 төгрөгийн ашиг олсон бөгөөд цэвэр ашгийн хэмжээ өмнөх оноос 87.0 тэрбум төгрөг буюу 161%-иар өсөв.


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TTL 1994-05-24 52 665 200 8070 (2018-08-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.