Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-13
0 сэтгэгдэл

Бөөний худалдаа /MSE:BHL/ хувьцаат компани 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох төлөвтэй байна.

Тус хурал 2018.04.04-ны өдөр хуралдах товтой байгаа бөгөөд компанийг өөрчлөн байгуулах төсөл, шинэчилсэн дүрмийг батлах юм.

Компанийн хувьд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн. Тухайлбал, 2017 онд борлуулалтын орлого олоогүй, -15.83 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Иймд компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохгүй байх шийдвэр гаргажээ.

Хувьцаа эзэмшигчдийн бүтцийг харвал нийт хувьцааны 78.45% нь 2 хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг бол үлдсэн 21.55% нь 1,608  хувьцаа эзэмшигчийн эзэмшилд байна.

Хамгийн сүүлд компанийн хувьцаа нь 2018.02.06-ны өдөр нэг бүр нь 515 төгрөгийн ханш дээр 10 ширхэг арилжигдсан байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BHL 1994-01-03 1 272 535 410 (2018-08-02)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.