Мэдээний дэлгэрэнгүй

2018-02-13
0 сэтгэгдэл

2018.02.13: Хөрөнгийн зах зээлийн 2018 оны 31 дэх удаагийн арилжаагаар 156,172 ширхэг үнэт цаас 445.96 сая төгрөгөөр арилжигдаж, 2-р сараас гарснаас хойшхи хамгийн өндөр дүнтэй арилжаа хийгдэв.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр нь харвал:
- Монголын Хөрөнгийн Бирж дээр 140,072 ширхэг үнэт цаас 445.41 сая төгрөгөөр
- Монголын Үнэт Цаасны Бирж дээр Анд энерги /MSX:AEL/ компанийн 12,100 ширхэг хувьцаа 548,700 төгрөгөөр арилжигдсан байна.

МХБ-ийн арилжааны бүтцийн хувьд Засгийн газрын 3,336 ширхэг бонд 344.7 сая төгрөгөөр арилжигдсан бол 3 ангилалд 140,736 ширхэг хувьцаа 100.71 сая төгрөгөөр зарагдлаа.

Хувьцааны ангилалыг харвал I ангилалд 8 компанийн 65,393 ширхэг хувьцаа 84.32 сая төгрөгөөр, II ангилалд 15 компанийн 70,513 ширхэг хувьцаа 9.54 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 4,830 ширхэг хувьцаа 6.84 төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 210 удаагийн хэлцэл хийгдснээс Тавантолгой /MSE:TTL/ компани дээр хамгийн олон буюу 55 хэлцэл, АПУ /MSE:APU/ компанийн хувьцаанд 40 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтийг харвал АПУ /MSE:APU/ компанийн 47,983 ширхэг арилжигдан тоо ширхэгээр тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 40.26 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Зах зээл дээр 25 компанийн хувьцааны ханш өөрлөлттэй хаагдснаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцааны ханш унав.

Хүннү менежмент /MSE:HBZ/-ийн хувьцааны ханш 14.98%-иар өсч тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш 11.20%-иар өслөө. Харин Хөхган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш -14.65%-иар унаж хаагдлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-05-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
AAR 5175 675 15,00%
AZH 1396 182 14,99%
HBO 64,6 8,42 14,99%
ITL 153,02 18,53 13,78%
CMD 551,01 49,01 9,76%
LEN 53,11 4,14 8,45%
SUU 219,81 15,64 7,66%
HRM 147,33 7,33 5,24%
APU 650,08 30,53 4,93%
RMC 43 1 2,38%
JLT 200 2 1,01%
MNP 570 4,88 0,86%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ETR 85 -15 -15,00%
JTB 80 -5 -5,88%
UID 484,99 -23,44 -4,61%
TTL 10020 -180 -1,76%
JIV 1490 -3 -0,20%
Cимбол Ширхэг
LEN 660 397
APU 64 472
ITL 22 712
SUU 16 330
RMC 5 952
Cимбол Мөнгөн дүн
AAR 20 700
APU 41 696 819
AZH 1 396
BDS 173 800
BNG 320 040