Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-09
0 сэтгэгдэл

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй Сүү /MSE:SUU/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ 2017 оны цэвэр ашгаас ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

Үүний дагуу нэгж хувьцаандаа 3 төгрөг буюу компани нийт 1.03 тэрбум төгрөг олгохоор болж байна. Энэ нь компанийн өнгөрсөн оны цэвэр ашгийн 42.5%-ийг эзэлж байгаа юм.

Ийнхүү компани 2 дахь жилдээ ногдол ашиг олгож байгаа бөгөөд нийтдээ 4.47 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байна.

Санхүүгийн үр дүнг харвал 2017 онд 48.18 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 2.43 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Өмнөх онтой харьцуулбал, орлогын хэмжээ 6.54 тэрбум төгрөг буюу 15.7%-иар өссөн бол ашгийн хэмжээ 383.4%-ийн өсөлттэй гарлаа.

Нэмж хэлэхэд ногдол ашгаа 2018.05.01-ний өдрөөс эхлэн олгох бөгөөд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUU 1992-08-31 344 000 000 224,949996948242 (2018-09-25)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-09-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SUU 224,95 18,46 8,94%
MNP 579,05 38,84 7,19%
MBW 324,9 6,4 2,01%
APU 563,98 2,20998 0,39%
GOV 32000 40 0,13%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
BDL 5530 -965 -14,86%
JTB 60,05 -9,95 -14,21%
ITL 120 -7 -5,51%
ERD 585,45 -33,51 -5,41%
TTL 7125 -385 -5,13%
BAN 1561 -41 -2,56%
ERS 9000 -190 -2,07%
MMX 2450 -50 -2,00%
JIV 1620 -7 -0,43%
LEN 66,12 -0,079997 -0,12%
Cимбол Ширхэг
LEN 251 024
HHN 101 634
ERD 29 418
APU 26 268
SUU 18 323
Cимбол Мөнгөн дүн
APU 14 823 373
BAN 396 400
BDL 447 930
BHL 84 870
ERS 18 000