Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-09
0 сэтгэгдэл

Баасан гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өсөлт үзүүлснээр сүүлийн 4 өдөр дараалан өсөв.Уг индекс өмнөх хаалтаас 109.98 нэгж буюу 0.53%-иар өсч 20,800.77 нэгжид хүрсэн юм.

Индексийн өсөлтийг сагсанд нь багтаж буй I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 2 компанийн хувьцааны ханшийн өсөлт дэмжив. Үүнд: 

I ангилалын тухайд:

- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 1.1%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 3.88%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш 0.78%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.25%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 4.51%-иар
- Ариг гал /MSE:EER/-ийн ханш 0.14%-иар

Үнэт цаасны I ангилалын ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-A индекс 52.86 нэгж буюу 0.51%-иар өсч 10,319.88 нэгжид хаагдсан байна.

Харин II ангилалын хувьцааны MSE-B индекс өмнөх хаалтаас 21.92 нэгж буюу 0.22%-иар өсч 9,865.25 нэгжид хүрэв.

www.marketinfo.mn сайтаас тооцож буй салбарын индексийг харвал 7 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд үүнээс 5 салбарын индекс өсч, 2 салбарын индекс унажээ.

Хүнсний салбарын хувьцааны MFD индекс 1.74%-иар өсч 50.97 нэгжид хаагдсан бол Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MLI индекс -0.23%-иар буурч 217.85 нэгжид хаагдав.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-09-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SUU 224,95 18,46 8,94%
MNP 579,05 38,84 7,19%
MBW 324,9 6,4 2,01%
APU 563,98 2,20998 0,39%
GOV 32000 40 0,13%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
BDL 5530 -965 -14,86%
JTB 60,05 -9,95 -14,21%
ITL 120 -7 -5,51%
ERD 585,45 -33,51 -5,41%
TTL 7125 -385 -5,13%
BAN 1561 -41 -2,56%
ERS 9000 -190 -2,07%
MMX 2450 -50 -2,00%
JIV 1620 -7 -0,43%
LEN 66,12 -0,079997 -0,12%
Cимбол Ширхэг
LEN 251 024
HHN 101 634
ERD 29 418
APU 26 268
SUU 18 323
Cимбол Мөнгөн дүн
APU 14 823 373
BAN 396 400
BDL 447 930
BHL 84 870
ERS 18 000