Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-12
0 сэтгэгдэл

Монголын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа ТОП-20 индекс сүүлийн 3 сард ихээхэн тогтворгүй, хөдөлгөөнтэй байна. Үүнийг 2017 оны 12 сарын эхэнд 24,000 нэгжид хүрч, 2011 оноос хойш дээд түвшинд хүрч байсан тус индекс мөн сардаа эргэн 19,000 нэгж рүү унаж байснаас харж болох юм.

Өнөөдрийн байдлаар ТОП-20 индекс 20,800.77 нэгжийн түвшинд байгаа бөгөөд энэ нь 2017 оны жилийн эцсээс 63.84 нэгж буюу 0.31%-иар өссөн үзүүлэлт.

Энэхүү өсөлтөд МХБ-д бүртгэлтэй I ангилалын хувьцааны ханшийн хөдөлгөөн гол нөлөөг үзүүлэв. Учир нь тус ангилалд зах зээлийн үнэлгээ болон идэвхи өндөртэй 9  компанийг багтсан байгаа.

Монголын Хөрөнгийн Биржээс саяхан индекс тооцох журамдаа өөрчлөлт оруулсан бөгөөд өөрчлөлтөөр үнэт цаасны I болон II ангилалын ханшийн хөдөлгөөнийг харуулах зорилгоор MSE-A, MSE-B индексийг тооцож эхэлсэн. 

Индексийн өөрчлөлтийг харвал I ангилалын хувьцааны MSE-A индекс 2018 оны оны эхнээс 319.88 нэгж буюу 3.20%-иар өсч 10,319.88 нэгжид хүрээд байна. Энэхүү өсөлтийг тус ангилалд багтдаг 6 хувьцааны ханшийн өсөлт дэмжжээ. Үүнд:

- Талх чихэр /MSE:TCK/ -   19.7%
- Мик холдинг /MSE:MIK/ -   4.5%
- АПУ /MSE:APU/ -    4.1%
- Сүү /MSE:SUU/ -    2.3%
- Дархан нэхий /MSE:NEH/ -   1.9%
- Махимпэкс /MSE:MMX/ -    1.2%

Харин II ангилалын хувьцааны MSE-B индекс -134.75 нэгж буюу -1.35%-иар унаж 9,865.25 нэгжид хаагдаад байна.

Нэмж хэлэхэд сүүлийн 3 сарын арилжааны үзүүлэлтийг харвал I ангилалд бүртгэлтэй хувьцааны арилжааны үнийн дүн МХБ-ийн нийт арилжааны 80%-ийг бүрдүүлж байгаа нь цөөн хэдэн компани зах зээлийг тодорхойлж байгаа нь давхар харагдаж байгаа юм.

Иймд цаашид зах зээлд оролцогчдын зүгээс хувьцааны идэвхийг сайжруулах, бүртгэлтэй компаниудыг чанаржуулах арга хэмжээ авах зүй ёсны шаардлагатай байгааг энд тэмдэглэх хэрэгтэй.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-06-22

Cимбол Хаалт Өөрчлөлт %
HRD 1851 241 14,97%
ETR 82,5 7,8 10,44%
UID 500 26,89 5,68%
BDL 8000 175 2,24%
SHV 2134 34 1,62%
ITL 131 1,62 1,25%
MBW 413,6 5,08999 1,25%
LEN 57,82 0,579998 1,01%
TTL 10020 55 0,55%
ERD 671,6 2,26998 0,34%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
HBO 57 -8 -12,31%
ADL 2200 -300 -12,00%
HRM 145 -15 -9,38%
MNH 3553 -293 -7,62%
MMX 2821 -178 -5,94%
JTB 85 -4,99 -5,55%
MCH 500 -20 -3,85%
MDR 290 -10 -3,33%
JIV 1455 -45 -3,00%
SUU 209,97 -5,47 -2,54%
NEH 20500 -500 -2,38%
GOV 23820 -340 -1,41%
JLT 197,9 -2,1 -1,05%
APU 577,71 -2,81002 -0,48%
SHG 2270 -7 -0,31%
MNP 586 -0,789978 -0,13%
UYN 906 -0,460022 -0,05%
Cимбол Ширхэг
ERD 67 219
MBW 59 071
APU 56 851
LEN 51 356
SUU 14 897
Cимбол Мөнгөн дүн
ADL 2 200 000
APU 32 897 132
BDL 432 000
BEU 17 850
BNG 6 330 500