Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-12
0 сэтгэгдэл

МХБ-ийн 48 дахь удаагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас -8.61 нэгж буюу -0.04%-иар унаж 20,792.16 нэгжид хаагдлаа. Индекс унахад сагсанд нь багтаж буй I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 2 компанийн хувьцааны ханш буурсан нь нөлөөлөө. Үүнд: 

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа -0.45%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.53%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.29%-иар

II ангилалын тухайд:
- Хөх ган /MSE:HGN/-ийн ханш -2.35%-иар
- Шивээ овоо /MSE:SHV/-ийн ханш -2.47%-иар

Үнэт цаасны I ангилалын ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-A индекс өмнөх өдрөөс -12.75 нэгж буюу -0.12%-иар унаж 10,307.13 нэгжид хаагдсан байна.

Харин II ангилалын хувьцааны MSE-B индекс 19.29 нэгж буюу 0.20%-иар өсч 9,884.54 нэгжид хүрэв.

www.marketinfo.mn сайтаас тооцож буй салбарын индексийг харвал 7 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд үүнээс 5 салбарын индекс өсч, 2 салбарын индекс унажээ.

Худалдааны салбарын хувьцааны MTE индекс 1.01%-иар өсч 198.5 нэгжид хаагдсан бол Уул уурхайн салбарын хувьцааны MMS индекс -0.44%-иар унаж 204.06 нэгжид хаагдав.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-06-22

Cимбол Хаалт Өөрчлөлт %
HRD 1851 241 14,97%
ETR 82,5 7,8 10,44%
UID 500 26,89 5,68%
BDL 8000 175 2,24%
SHV 2134 34 1,62%
ITL 131 1,62 1,25%
MBW 413,6 5,08999 1,25%
LEN 57,82 0,579998 1,01%
TTL 10020 55 0,55%
ERD 671,6 2,26998 0,34%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
HBO 57 -8 -12,31%
ADL 2200 -300 -12,00%
HRM 145 -15 -9,38%
MNH 3553 -293 -7,62%
MMX 2821 -178 -5,94%
JTB 85 -4,99 -5,55%
MCH 500 -20 -3,85%
MDR 290 -10 -3,33%
JIV 1455 -45 -3,00%
SUU 209,97 -5,47 -2,54%
NEH 20500 -500 -2,38%
GOV 23820 -340 -1,41%
JLT 197,9 -2,1 -1,05%
APU 577,71 -2,81002 -0,48%
SHG 2270 -7 -0,31%
MNP 586 -0,789978 -0,13%
UYN 906 -0,460022 -0,05%
Cимбол Ширхэг
ERD 67 219
MBW 59 071
APU 56 851
LEN 51 356
SUU 14 897
Cимбол Мөнгөн дүн
ADL 2 200 000
APU 32 897 132
BDL 432 000
BEU 17 850
BNG 6 330 500