Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-12
0 сэтгэгдэл

2018.03.12: Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 191,531 ширхэг үнэт цаас 89.43 сая төгрөгөөр арилжигдсан байна. 

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр нь харвал:
- Монголын Хөрөнгийн Бирж дээр 161,531 ширхэг үнэт цаас 88.17 сая төгрөгөөр
- Монголын Үнэт Цаасны Бирж дээр Анд энерги /MSX:AEL/ компанийн 30,000 ширхэг хувьцаа 1.26 сая төгрөгөөр арилжигдав.

Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны бүтцийг харвал Засгийн газрын 106 ширхэг бонд 10.71 сая төгрөгөөр, 3 ангилалд 31 хувьцаат компанийн 161,425 ширхэг хувьцаа 77.46 сая төгрөгөөр зарагджээ.

Харин ангилалын үзүүлэлтээр I ангилалд 6 компанийн 60,943 ширхэг хувьцаа 57.29 сая төгрөгөөр, II ангилалд 22 компанийн 100,423 ширхэг хувьцаа 20.09 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 59 ширхэг хувьцаа 91,256 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 177 удаагийн хэлцэл хийгдснээс АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа дээр хамгийн олон буюу 55 удаагийн хэлцэл, Говь /MSE:GOV/ компанийн хувьцаанд 21 хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийг харвал АПУ /MSE:APU/ компанийн 54,534 ширхэг хувьцаа 37.49 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр дахин тэргүүлэв.

Салбарын үзүүлэлээр харвал Хүнсний салбарын 55,938 ширхэг хувьцаа 41.1 сая төгрөгөөр арилжигдаж, өнөөдрийн арилжааны 53%-ийг бүрдүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийн тухайд 24 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарсан ба 13 компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцааны ханш буурав.

Жуулчин дюти фрий /MSE:SUL/-ийн хувьцааны ханш 7.30%-иар өсч хамгийн өндөр өсөлттэй хаагдсан бол Монгол савхи /MSE:UYN/-ийн хувьцааны ханш -14.37%-иар буурлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
25 637 517 267 571 669 293

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SHV 2295 299 14,98%
TAH 13400 1670 14,24%
GOV 363,33 33,33 10,10%
APU 600 29,28 5,13%
SUU 210 9,64 4,81%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 105,15 -7,85 -6,95%
BDS 938,83 -61,17 -6,12%
JTB 66 -4 -5,71%
HRM 150 -8,85001 -5,57%
JIV 1751 -79 -4,32%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
GOV 428 390
ITL 70 755
AIC 56 199
APU 33 746
LEN 27 752

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 154 745 088
AIC 42 597 250
APU 20 233 920
MND 13 061 405
JIV 8 931 850