Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-13
0 сэтгэгдэл

2017 оны санхүүгийн тайлангаа Говь /MSE:GOV/ компани зарлалаа. Тайлангаас харвал тус компани өнгөрөгч онд 124.43 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь өмнөх жилээс 35.75 тэрбум төгрөг буюу 40.3%-ийн өсөлттэй гарсан байна.

Энэ нь компанийн төлөвлөсөн борлуулалтаас 14.5 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт боллоо. Тус компанийн хувьд 2017 онд борлуулалтын орлогоо өмнөх жилээс 24%-иар нэмэгдүүлэх зорилттой ажилласан юм.

Говь /MSE:GOV/ компанийн хувьд гадаад зах зээл дэх борлуулалтын сүлжээгээ нэмэгдүүлэх замаар 2021 гэхэд 250 тэрбум төгрөгийн орлого олохоор зорьж байгааг энд онцлох хэрэгтэй. 

Харин цэвэр ашгийн хувьд 8.5%-иар өсч 17.5 тэрбум төгрөг хүрч, нэгж хувьцаандаа 2,243.65 төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлтээс бага дүн юм. 

Санхүүгийн бусад үзүүлэлтийн тухайд компанийн өр төлбөрийн хэмжээ өмнөх жилээс 28.94 тэрбум төгрөг буюу 58%-иар нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Өр төлбөрийн бүтцийг харвал урт хугацаат зээл 18.3 тэрбум төгрөгөөр, богино хугацаат зээл 10.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 7 801 125 32000 (2018-09-25)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-09-25

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SUU 224,95 18,46 8,94%
MNP 579,05 38,84 7,19%
MBW 324,9 6,4 2,01%
APU 563,98 2,20998 0,39%
GOV 32000 40 0,13%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
BDL 5530 -965 -14,86%
JTB 60,05 -9,95 -14,21%
ITL 120 -7 -5,51%
ERD 585,45 -33,51 -5,41%
TTL 7125 -385 -5,13%
BAN 1561 -41 -2,56%
ERS 9000 -190 -2,07%
MMX 2450 -50 -2,00%
JIV 1620 -7 -0,43%
LEN 66,12 -0,079997 -0,12%
Cимбол Ширхэг
LEN 251 024
HHN 101 634
ERD 29 418
APU 26 268
SUU 18 323
Cимбол Мөнгөн дүн
APU 14 823 373
BAN 396 400
BDL 447 930
BHL 84 870
ERS 18 000