Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-16
0 сэтгэгдэл

Үнэт цаасны хоёрдогч захын арилжаа явагдаж, зах зээлийн индексүүд өсөлттэй хаагдлаа.

Тодруулбал, ТОП-20 индекс 416.83 нэгж буюу 2.03%-иар өсч 20,990.35 нэгжид хаагдсан байна. Тус индексийн өсөлтөд сагсанд нь багтаж буй I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 3 компанийн хувьцааны ханш өссөн нь нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 10.64%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 1.19%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш 2.94%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 3.50%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 2.95%-иар
- Хөх ган /MSE:HGN/-ийн ханш 2.21%-иар
- Гутал /MSE:GTL/-ийн ханш 3.34%-иар

Үнэт цаасны I ангилалын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-A индекс 418.81 нэгж буюу 4.12%-иар өсч 10,585.65 нэгжид хүрэв.

Харин II ангилалын хувьцааны MSE-B индексийн хувьд 13.16 нэгж буюу 0.13%-иар өсч 9,944.24 нэгжид хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтаас тооцож буй салбарын индексийг харвал 9 салбарт өөрчлөлт гарсан ба 6 салбарын индекс өсч, 3 салбарын индекс унасан байна.

Уул уурхайн салбарын хувьцааны MMS индекс 8.63%-иар өсч 217.59 нэгжид хаагдсан бол Худалдааны салбарын хувьцааны MTE индекс -1.49%-иар унаж 198.22 нэгжид хүрчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжааны тойм: 2018-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MBW 389 8,97 2,36%
MNP 588 8 1,38%
LEN 58,5 0,5 0,86%
ERD 640,52 0,52 0,08%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 130,12 -1,88 -1,42%
GOV 24080 -220 -0,91%
SUU 216,63 -0,509999 -0,23%
APU 599 -0,76001 -0,13%
TTL 9700 -5 -0,05%
MCH 519,87 -0,13 -0,03%
Cимбол Ширхэг
LEN 209 213
APU 21 183
SUU 13 613
ERD 10 342
MBW 5 512
Cимбол Мөнгөн дүн
ADL 4 600
APU 12 644 488
BDS 1 000 000
GOV 5 280 200
JIV 350 150