Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-26
0 сэтгэгдэл

Монголын Цахилгаан Холбоо /MSE:MCH/-ийн 40%-ийг эзэшигч “Кореа телеком” компанийн зүгээс өөрийн эзэмшилд байгаа хувьцааг Монголын талд худалдахаар санал тавьсан билээ.

Харин ЗГ-аас тус компанийн саналыг харгалзан үзэж, дээр хувьцааг нийт 2.55 сая ам.доллараар худалдан авахаар болсон.

Гэхдээ худалдан авах ажиллагаа хийгдээгүй байгаа бөгөөд хувьцаа худалдан авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх асуудал хүлээгдэж байгаа юм.

Харин Монголын Цахилгаан Холбоо /MSE:MCH/-ийн Гүйцэтгэх захирал М.Алтан-очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа ““Кореа телеком” компанийн хувьцаа 2018 онд төрийн мэдэлд бүрэн шилжинэ” гэж дурьдсан байна.

Инэгснээр тус компанийн хувьцаа эзэмшилд төрийн мэдлийн хувь 94.67% болж өндөр хэмжээний төвлөрөлтэй болж байгаа юм. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MCH 1992-06-08 25 870 276 450 (2019-09-16)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.