Мэдээний дэлгэрэнгүй

2018-03-27
0 сэтгэгдэл

Мягмар гарагийн Хөрөнгийн зах зээлийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс -272.07 нэгж буюу -1.26%-иар унаж 21,287.54 нэгжид хаагдсан байна. Индекс унахад сагсанд нь багтаж буй I ангилалын 5 хувьцааны ханш, II ангилалын 2 компанийн хувьцааны ханш буурсан нь нөлөөлсөн байна Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа -4.11%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -3.02%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -1.70%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -0.04%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.08%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -0.01%-иар
- Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн ханш -0.28%-иар

Харин үнэт цаасны I ангилалын хувьцааны MSE-A индекс өмнөх хаалтаас -235.11 нэгж буюу -2.15%-иар унаж 10,710.62 нэгжид хүрсэн байна.

Үнэт цаасны II ангилалын хувьцааны MSE-B индекс 14.78 нэгж буюу 0.15%-иар өсч 10,160.34 нэгжид хаагдав.

www.marketinfo.mn сайтаас тооцож буй салбарын индексийн тухайд 10 салбарт өөрчлөлт гарсан бөгөөд үүнээс 3 салбарын индекс өсч бол 7 салбарын индекс уналттай байлаа.

Худалдааны салбарын хувьцааны MTE индекс 6.23%-иар өсч 228.06 нэгжид хаагдсан бол Уул уурхайн салбарын хувьцааны MMS индекс -3.57%-иар унаж 222.43 нэгжид хүрэв.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.