Мэдээний дэлгэрэнгүй

2014-04-24
0 сэтгэгдэл
Багануур /MSE:BAN/ компани 2013 онд 73.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олох төлөвлөн ажилласан ч гүйцэтгэлээр 86.3 тэрбум төгрөгийн орлого олж төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Мөн онд 84.61 тэрбум төгрөгийн зардал, 10.91 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлээр 9.17 тэрбум төгрөгийн алдагдаж хүлээжээ.

Алдагдалд уулын ажлын хэмжээ төлөвлөсөн түвшинөөс өссөн, зээлийн хөрөнгө оруулалт орж ирснээр хүүгийн зардал нэмэгдсэн, үнийн болон цалин урамшлуулын өсөлт нөлөөлсөн байна. Мөн Засгийн газраас нүүрсний үнийг  тогтоож, түүний дагуу нүүрсээ өөрийн өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаа нь алдагдалын гол нөхцөл болж байгаа ажээ.

Багануур компани үйлдвэрлэлийн хувьд 2012 онд 3.5 сая тн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн онд 3.9 сая тн нүүрс олборложээ.

Харин 2014 оны хувьд 88.98 тэрбум төгрөгийн орлого олж, 103.11 тэрбум төгрөгийн зардал гарган нийт 14.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөсөн байна.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BAN 1991-01-01 20 974 360 1020 (2023-06-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.