Мэдээний дэлгэрэнгүй

2018-08-20
0 сэтгэгдэл

2017 онд хөрөнгийн зах зээл дээр 6 тэрбум төгрөгийн бондыг амжилттай арилжаалсан Сүү /MSE:SUU/ нэмж хувьцаа гаргахаар бэлтгэж байгаа талаар компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс мэдэгдлээ.

Тодруулбал, Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Манай компани нэмж хувьцаа гаргахаар ажиллаж байгаа. Бид сүү бэлтгэн нийлүүлэгч 2,500 малчин, фермерүүд, компанийнхаа ажилчид, бүтээгдэхүүн борлуулагч нараа хувьцаа эзэмшигч болгохоор зорьж байгаа. Нэмж хувьцаа гаргах ажлын хүрээнд эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Энэ ондоо багтаан гаргаж магадгүй....” гэж МХБ дээр болсон уулзалтын үеэр хэлсэн юм. Мөн энэ оны 4 сард болсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр ТУЗ-ийн даргын зүгээс мөн хэлж байсан билээ.

Дашрамд хэлэхэд нэмж хувьцаа гаргах асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал бөгөөд уг хурлаас эцсийн шийдвэр гаргах хүлээлттэй байна.

Ийнхүү нэмж хувьцаа гаргаснаар компанийн хувьцааны төвлөрөл буурах боломжтой. Сүү /MSE:SUU/-ийн хувьд МХБ-д бүртгэлтэй өндөр хувьцааны төвлөрөлтэй компаниудын нэг бөгөөд 2018.08.17-ны өдрийн байдлаар нийт гаргасан хувьцааны 92.75% нь 3 том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байгаа.

Компани 2016 онд нэгж хувьцаагаа 1,000 дахин хувааснаар хувьцааных нь эргэлт сайжирч зах зээл дээр идэвхитэй арилжигддаг хувьцааны нэг болоод байгаа.

Та бүхэн мэдэж байгаачлан 2017 оны 6 сард хөрөнгийн зах зээл дээр 6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Сүү бонд”-ийг амжилттай гаргасан бөгөөд өнгөрөгч 6 сард бондын хүү болон үндсэн төлбөрөөр төлсөн.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUU 1992-08-31 344 000 000 203 (2019-01-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
20 571 978 286 535 271 118

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
BAN 1500 190 14,50%
JIV 2000 100 5,26%
RMC 28 0,98 3,63%
GOV 330,94 6,54001 2,02%
ERD 550 10 1,85%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
UYN 553 -97 -14,92%
MBW 261,92 -17,08 -6,12%
AIC 710 -29,02 -3,93%
TTL 7030 -170 -2,36%
MCH 440 -10 -2,22%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 408 999
LEN 96 016
MBW 25 079
GOV 19 659
ERD 16 796

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 249 408 940
ERD 9 237 800
MBW 6 634 048
GOV 6 502 470
LEN 6 343 092