Мэдээний дэлгэрэнгүй

2018-08-20
0 сэтгэгдэл

2018.08.20: Даваа гарагийн хөрөнгийн захын арилжаагаар 2 бирж дээр нийт 18 хувьцаат компанийн 422,186 ширхэг хувьцаа арилжигдаж, 70.51 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр:
- Монголын хөрөнгийн бирж дээр 17 компанийн 412,286 ширхэг хувьцаа 70.1 сая төгрөгөөр
- МҮЦБирж дээр Анд энерги /MSX:AND/-ийн 9,900 ширхэг хувьцаа 415,800 төгрөгөөр зарагдав.

МХБ-ийн үнэт цаасны ангилалын бүтцийг харвал I ангилалд 4 компанийн 34,017 ширхэг хувьцаа 34.04 сая төгрөгөөр, II ангилалд 6 компанийн 39,652 ширхэг хувьцаа 10.77 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 338,617 ширхэг хувьцаа 25.29 сая төгрөгөөр зарагдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 119 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 29 хэлцэл хийгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болов.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 336,255 ширхэг хувьцаа 22.91 сая төгрөгөөр арилжигдаж, тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг харвал 6 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцааны ханш унасан бөгөөд Хөх ган /MSE:HGN/ компанийн хувьцааны ханш 12.5%-иар өсч хаагдсан бол Мерекс /MSE:MRX/-ийн хувьцааны ханш -12.12%-иар буурлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
20 571 978 286 535 271 118

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
BAN 1500 190 14,50%
JIV 2000 100 5,26%
RMC 28 0,98 3,63%
GOV 330,94 6,54001 2,02%
ERD 550 10 1,85%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
UYN 553 -97 -14,92%
MBW 261,92 -17,08 -6,12%
AIC 710 -29,02 -3,93%
TTL 7030 -170 -2,36%
MCH 440 -10 -2,22%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 408 999
LEN 96 016
MBW 25 079
GOV 19 659
ERD 16 796

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 249 408 940
ERD 9 237 800
MBW 6 634 048
GOV 6 502 470
LEN 6 343 092