Мэдээний дэлгэрэнгүй

2018-08-20
0 сэтгэгдэл

АПУ /MSE:APU/ компани Кредит Суиссе банкны зээлийг бүрэн төлж дууссан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус компани энэ 8 сардаа багтаан Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны 12.8 сая ам.долларын зээлийг мөн бүрэн төлнө гэдгээ компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг мэдэгдэв. Мөн түүнчлэн тэрээр “манай компани цаашид хөрөнгө оруулалтаа өөрийн дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зорьж байгаа” гэж хэлсэн.

2018 оны эхний хагас жилийн байдлаар /охин компаниудыг нэгтгэсэн/ компани 625.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа бөгөөд үүний 28%-ийг нь эргэлтийн хөрөнгө, 72%-ийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж байна. Харин эх үүсвэр тал дээр 84%-ийг эздийн өмч, 16%-ийг өр төлбөр бүрдүүлж байгаа юм. Цаашид EBRD-ийн зээл төлөлттэй холбоотойгоор энэ бүтэц өөрчлөгдөх хүлээлттэй байна.

Тайлант хугацаанд группын хэмжээнд 201.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 33.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Энд онцлон хэлэхэд АПУ /MSE:APU/ компани нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийг бүрэн төлж байгаа учраас гэрээнд тусгагдсан тодорхой хязгаарлалтаас чөлөөлөгдөж боломж бүрдэж байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд Ногдол ашгийн бодлого-т тусгасан ногдол ашиг олгох хувь хэмжээний хязгаарыг арилгасан байна.

Нэмж хэлэхэд компани 2017 оны цэвэр ашгийнхаа 43% буюу 10.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон бөгөөд энэ нь тус компанийн хувьд түүхэн дээд үзүүлэлт болсон. 

Хувьцааны ханшийн тухайд 2018.08.17-ны өдрийн байдлаар 580 төгрөгийн хаалтын ханштай байна. 

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 580,48 (2019-04-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055