Мэдээний дэлгэрэнгүй

2018-11-05
0 сэтгэгдэл

Материалимпекс /MSE:MIE/ компани энэ сарын 2-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хуралдууллаа.

Энэ хурлаар Банк бус санхүүгийн байгууллага байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Компани өөрийн эзэмшлийн газарт сүүлийн хэдэн жил орон сууцны барилга барьж байгаа бөгөөд уг орон сууцны борлуулалтыг дэмжих зорилгоор ББСБ байгуулж байна гэж компанийн удирдлагын зүгээс мэдэгдэв. Учир нь ипотекийн 8%-ийн зээл олголт зогссон нь борлуулалтыг эрс бууруулаад байгаа аж.

ББСБ-ийг 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани хэлбэрээр байгуулах ба үүнд шаардагдах хөрөнгийг өөрийн хуримтлагдсан ашгаас гаргах юм байна. 
Энэхүү асуудлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн олонх нь дэмжснээр компани холбогдох зөвшөөрлөө СЗХ-ноос авахаар боллоо. 

Материалимпекс /MSE:MIE/-ийн санхүүгийн үзүүлэлтийг харвал энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.23 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 361.5 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум төгрөг буюу 35%-иар өссөн боловч алдагдлын хэмжээ нь 149 сая төгрөгөөр өсөв.

Хувьцааны ханшийн тухайд сүүлийн 1 жилд тогтвортой байгаа бөгөөд 2018.11.02-ны байдлаар 9,025 төгрөгийн хаалттай байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MIE 1992-10-20 1 368 206 7400 (2019-04-19)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055