Мэдээний дэлгэрэнгүй

2018-11-05
0 сэтгэгдэл

Манай зах зээлийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалт тодорхойлж байсан цаг саяхан. Харин 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл дотоодын хөрөнгө оруулагчид арилжааны 90 гаруй хувийг бүрдүүлж, 10 орчим хувийг гадны хөрөнгө оруулагчид оруулсаар байна.

Монголын хөрөнгийн зах зээлд дэлхийн 70 гаруй улсаас хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд энэхүү үзүүлэлт нэмэгдэж байгаа.

Тэгвэл, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад оруулсан ТОП-5 гадаадын хөрөнгө оруулагчыг www.marketinfo.mn –ийн зүгээс та бүхэнд танилцуулж байна.

1. HEINEKEN ASIA PACIFIC PTE LTD 
Сингапурт төвтэй тус компани нь Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр буюу 616.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй АПУ /MSE:APU/-ийн хувьцааны 25%-ийг эзэмшдэг. Компанийн хувьцаанд ногдол үнэлгээ нь 154.1 тэрбум төгрөг.

2. HIDE INTER LLC
Япон улсад төвтэй тус компани ноолуурын салбарын томоохон тоглогчдын нэг Говь /MSE:GOV/-ийн 34%-ийг эзэмшиж байгаа. Эзэмшил хувьцааны зах зээлийн үнэлгээ нь 88.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.

3. WIT ALLIANCE LIMITED
Тус компани нь мөн л АПУ /MSE:APU/-ийн хөрөнгө оруулагч бөгөөд өнөөдрийн байдлаар 14%-ийг эзэмшиж байна. Эзэмшил хувьцааны үнэлгээ нь 86.4 тэрбум төгрөг. Wit Alliance Limited нь Британийн Виржини аралд бүртгэлтэй байдаг.

4. KHANATE RESOURCE HOLDING-1-3 S.A.R.L
Тус сангууд нь Люксембургт төвтэй бөгөөд МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Бэрх уул /MSE:BEU/-ийн 89.7%-ийг эзэмшиж байгаа. Хөрөнгө оруулалт нь хөрөнгийн зах зээл дээр 11.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна.

5. SHG HOLDINGS 1-3 S.A.R.L
Шарын гол /MSE:SHG/-ийн нийт хувьцааны 54%-ийг тус сан эзэмшиж байгаа бөгөөд Люксембургт бүртгэлтэй сан юм. Хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ 10.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 

Манай сайтын зүгээс дэлгэрэнгүй судалгааг удахгүй та бүхэнд хүргэх болно.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BEU 2000-03-29 19 062 080 600 (2019-01-10)
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 609,65 (2019-01-23)
MSE:GOV 1994-11-30 780 112 500 330,94 (2019-01-23)
MSE:SHG 1993-12-24 10 170 242 1800 (2019-01-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
20 571 978 286 535 271 118

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
BAN 1500 190 14,50%
JIV 2000 100 5,26%
RMC 28 0,98 3,63%
GOV 330,94 6,54001 2,02%
ERD 550 10 1,85%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
UYN 553 -97 -14,92%
MBW 261,92 -17,08 -6,12%
AIC 710 -29,02 -3,93%
TTL 7030 -170 -2,36%
MCH 440 -10 -2,22%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 408 999
LEN 96 016
MBW 25 079
GOV 19 659
ERD 16 796

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 249 408 940
ERD 9 237 800
MBW 6 634 048
GOV 6 502 470
LEN 6 343 092