Мэдээний дэлгэрэнгүй

2018-11-05
0 сэтгэгдэл

2018.11.05: Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар Монголын хөрөнгийн бирж дээр 22 компанийн 1.67 сая ширхэг хувьцаа 246.82 сая төгрөгөөр арилжигдсан байна. Харин МҮЦБирж дээр ямар нэг арилжаа хийгдсэнгүй. 

Үнэт цаасны I ангилалд 9 компанийн 94,568 ширхэг хувьцаа 100.73 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 1.57 сая ширхэг хувьцаа 144.96 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 2,016 ширхэг хувьцаа 1.12 сая төгрөгөөр тус тус зарагджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 155 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 31 удаагийн хэлцэл, Монгол базальт /MSE:MBW/-ийн хувьцаанд 22 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 1.48 сая ширхэг хувьцаа 110.5 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр хамгийн идэвхитэй нь байлаа.

Санхүүгийн салбарын 1.51 сая ширхэг хувьцаа 171.05 сая төгрөгөөр арилжигдаж, өнөөдрийн арилжааны нийт үнийн дүнгийн 69.3%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 17 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 6 компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцааны ханш унажээ.

Хай би ойл /MSE:HBO/-ийн хувьцааны ханш 14.31%-иар өсч 48.01 төгрөгт хаагдсан бол Махимпэкс /MSE:MMX/-ийн хувьцааны ханш -7.41%-иар буурч 2,500.0 төгрөгт хаагдсан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
16 387 184 142 423 556 122

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
DAO 126,5 16,5 15,00%
RMC 31,99 1,99 6,63%
LEN 74,91 1,09 1,48%
APU 591,37 8,47999 1,45%
SUU 230,11 0,11 0,05%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
EER 3580 -419 -10,48%
NEH 20000 -1000 -4,76%
AIC 740 -25,02 -3,27%
MND 4843 -111 -2,24%
MBW 324,14 -5,52 -1,67%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 162 037
LEN 137 906
MBW 50 564
SUU 23 043
MIB 10 000

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 96 075 120
MBW 16 267 747
LEN 10 325 848
SUU 5 291 794
GOV 4 959 300